A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах /
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 363

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48.6, 49.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

Хоёр. Батлагдсан журмыг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мөрдөж ажиллахыг төсвийн захирагч нарт тус тус даалгасугай.

Гурав. "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам"-ын дагуу ерөнхийлөн захирагчдын тайланд үнэлгээ хийж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст даалгасугай.

Дөрөв. Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2012 оны 264 дүгээр тушаалаар батлагдсан "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаагтөлөвлөх, тайлагнах журам"-ыг хүчингүй болгосонд тооцсугай.

САЙД Ч.ХҮРЭЛБААТАР

/СС-ын 2018 оны 281-р тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/