Хэвлэх DOC Татаж авах

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2018 оны 01-р сарын 19-ны өдрийн 12 тоот тогтоолын хавсралт

 

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН

АШИГЛАЛТ, ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН

НӨХЦӨЛ, ШААРДЛАГАД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

 

 

  1. ТЗНШ-ын 2.6.2-ын “а” дахь дэд заалтын “2500 м3/хоногоос” гэснийг “300 м3/хоногоос” гэж өөрчлөх;
  2. ТЗНШ-ын 2.6.2-ын “а” дахь дэд заалтын “шинжилгээний лаборатори,” гэсний ард “тухайн мэргэжлийн инженер, технологич, засварчинтай байх” гэж нэмэх;
  3. ТЗНШ-ын 2.6.2 дахь заалтад “з. Хот, суурин газрын хүн амдус хангамжийн эх үүсвэрээс унд, ахуйн зориулалтаар олборлон, дамжуулан түгээж буй ус нь ундны усны чанарын холбогдох стандартыг хангасан, халдваргүйжүүлсэн байх;” гэсэн дэд заалт нэмэх;
  4. ТЗНШ-ын 2.6.4 дэх заалтад “и. ТЗЭ нь хэрэглэгчдээс үйлчилгээнийхээ талаар санал, хүсэлтийн судалгааг авч, дүгнэлт гарган, холбогдох арга хэмжээг авч ажиллах;” гэсэн дэд заалт нэмэх;

 

--- о О о ---