Хэвлэх DOC Татаж авах

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 дугаар тушаалын 5 дугаар хавсралт

 

ОРГАНИК ХҮНСНИЙ ОРЦЫН НАЙРЛАГА ТООЦОХ АРГАЧЛАЛ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Органик үйлдвэрлэл эрхлэгч, хамтын, хөндлөнгийн баталгаажуулалтын болон хяналтын байгууллага нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний органик орцын найрлагыг тооцоход энэхүү аргачлалыг баримтлана.

1.2.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь энэхүү аргачлалын дагуу тооцсон органик орцын хувь хэмжээг хавсралт 2-т заасан “Түүхий эд, бүтээгдэхүүний органик орцын хувь хэмжээг тогтоосон тухай тэмдэглэл”-ийн  хүснэгтэд тэмдэглэж, баталгаажуулан, хамтын оролцооны байгууллага, хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагад хүргүүлнэ.

1.3.Хамтын баталгаажуулалтын байгууллага, хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага нь энэхүү аргачлалын 1.2 дахь хэсэгт заасан хүснэгтийг хянаж, түүнийг үндэслэн бүтээгдэхүүнийг баталгаажуулж,  баталгаажуулсан бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, шошгонд органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх тухай саналыг гаргана.

Хоёр. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний органик орцын хувь хэмжээг тооцох

2.1.Органик хүнсний найрлага, органик орцын хувь хэмжээг түүхий эд, бүтээгдэхүүний орц бүрдүүлэгч тус бүрээр нь тооцно.

2.2.Бүтээгдэхүүний органик орцын хувь хэмжээг тогтооход ус болон хоолны давс (хлорт натрийн давс буюу NaCl)-ыг хасч тооцох ба бусад төрлийн давс нь хүнсний нэмэлт болон туслах бодисын жагсаалтад ордог учраас хасахгүй.

2.3.Шингэн хүнсний органик орцын хэмжээг тооцохдоо Олон улсын “Си” системийн жингийн (кг) болон эзлэхүүний (литр, эсхүл 1 дм3) нэгжээр тооцож болно.

2.4.Органик орцын хэмжээг ойр байгаа бүхэл аравтын орны тоогоор тоймлож гаргана. 5 болон 5-аас их бол дараагийн, бага бол өмнөх 10-т руу шилжүүлнэ. Тухайлбал,  органик орцын хэмжээ 89.9% бол үүнийг  90%-иар, харин 89.3% бол 89%-иар тоймлож, тооцно. 

2.5.Орц бүрдүүлэгч нь дан найрлагатай тохиолдолд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний орцод орсон давс, усны хэмжээг хасаад, органик орц бүрдүүлэгч тус бүрийн жин (эзлэхүүн)-гийн нийлбэрийг орц бүрдүүлэгч тус бүрийн жин (эзлэхүүн)-гийн нийлбэрт хуваан, хувилах замаар органик орцын хэмжээг тооцно (Хавсралт1-ийг  харах).

2.6.Орц бүрдүүлэгч нь нийлмэл найрлагатай бол энэхүү нийлмэл найрлагатай орц бүрдүүлэгч тус бүрийн органик орцын хувь хэмжээг тооцох замаар эцсийн бүтээгдэхүүний органик орцын хувь хэмжээг тогтооно. Үүнд: 

2.6.1.Нийлмэл найрлагатай орц бүрдүүлэгчид орсон орц бүрдүүлэгч бүрийг органик болон органик бусаар нь ангилна.

2.6.2.Нийлмэл найрлагатай орц бүрдүүлэгчийг нийлүүлж буй тал нь орцод орсон давс, усны хэмжээг худалдан авагч талд мэдээлэх, органик болохыг баталгаажуулсан гэрчилгээг дагалдуулах эх үүрэгтэй.

2.6.3.Нийлмэл найрлагатай орц бүрдүүлэгчийн органик орцын хувь хэмжээг энэ аргачлалын 2.5-т заасны дагуу тогтоож, жин (эзлэхүүн)-г органик болон органик бус орц бүрдүүлэгч тус бүрээр тооцож гаргана. 

2.6.4.Нийлмэл найрлагатай орц бүрдүүлэгчийн органик болохыг баталгаажуулсан гэрчилгээг нийлүүлэгчээс авч энэ аргачлалын 1.3 дахь хэсэгт заасан баталгаажуулалтын байгууллагад хүргүүлнэ.

2.7.Хэрэв өтгөрүүлсэн шүүсийг шингэрүүлж ундаа, шүүс зэрэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол тухайн өтгөрүүлсэн болон шингэрүүлсэн шүүсний сахарын агууламжийг рефрактометрээр тодорхойлж, цэвэр жимсний шүүсний сахарын агууламжтай харьцуулан тооцох замаар эцсийн бүтээгдэхүүний органик орцын хувь хэмжээг тодорхойлно (Хавсралт1-ийн Жишээ 2-ийг харах).

2.7.1.Өтгөрүүлсэн шүүсний сахарын агууламж (brix(obx))-ийг жимсний цэвэр шүүсний сахарын агууламж хүртэл шингэрүүлэхэд ашигласан ус нь тухайн бүтээгдэхүүний органик орц гэж тооцогдох бөгөөд үүнийг органик орцын хувь хэмжээг тодорхойлоход хасч тооцохгүй.

2.7.2.Хэрэв сахарын агууламж (brix(obx))-ийг тодорхойлох боломжгүй тохиолдолд жимсний цэвэр шүүсний хуурай бодисын агууламжийг  өтгөрүүлсэн шүүсний хуурай бодисын агууламжтай харьцуулан тооцох замаар эцсийн бүтээгдэхүүний органик орцын хувь хэмжээг тодорхойлно.

2.8.Хийжүүлсэн ундааны органик орцын хувь хэмжээг орц бүрдүүлэгчийн эзлэхүүнээр биш харин жингээр нь тооцож гаргана. Жингийн хувьд маш бага байдаг ч нүүрстөрөгчийн давхар ислийг орц бүрдүүлэгч гэж тооцно.

2.9.Хөдөө аж ахуйн гаралтай, дан орц бүрдүүлэгчээс бүрдсэн, органик баталгаажуулалт хийгдсэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг, тухайлбал мах, төмс, лууван, байцаа гэх мэт, 100% органик орцтой гэж тооцно.

2.10.Технологийн боловсруулалт дахь нэмэлт нь орц бүрдүүлэгчид хамаарахгүй.

Гурав. Мал, амьтны тэжээлийн органик орцыг тооцох

3.1.Мал, амьтны тэжээлийн  зөвшөөрөгдсөн нэмэлт, хольц гэх мэт органик орц бүрдүүлэгч тус бүрийн давс, ус, кальцийн агууламжийг хасч тооцсон жингийн нийлбэрийг орц бүрдүүлэгч тус бүрийн давс, ус, кальцийн агууламжийг хасч тооцсон жингийн нийлбэрт хуваан, хувилах замаар органик орцын хэмжээг тооцно.


Хавсралт 1

Жишээ 1

Бүтээгдэхүүний нэр: Өндөг, улаан лоолийн сүмс

Орц бүрдүүлэгчийн нэр (шингэн, хуурай)

Орц бүрдүүлэгчийн жин (давс усны хэмжээг хасч тооцох), кг-аар

Орц бүрдүүлэгч тус бүрийн органик орцын хэмжээ, %-иар (давс усны хэмжээг хасч тооцох)

Орц бүрдүүлэгч тус бүрийн органик орцын жин, кг-аар

Органик бус орц бүрдүүлэгчийн жин, кг-аар

Эцсийн бүтээгдэхүүн дэх органик орцын хувь хэмжээ, %-иар

1

Органик улаан лооль

60

100

60

-

44,39

2

Органик хуурай өндөг (силиконы давхар исэл =1%, давс=0,5% )

50-0,25 (давсны жин)=49,75

 

99

49,25

0,5

36,44

3

Органик сонгино

25

100

25,0

-

18,49

4

Сүүний хүчил

0,2

 

-

0,2

 

5

Нимбэгийн хүчил

0,2

 

-

0,2

 

6

Нийт жин

135,15

 

134,25

0,9

99,32

 

Давс

3,0

-

-

 

-

 

Ус

10,0

-

-

 

-

 

Технологийн боловсруулалт дахь нэмэлт

-

 

 

 

 

 

Жишээ 2

Бүтээгдэхүүний нэр: алимны өтгөрүүлсэн шүүснээс сэргээсэн шүүс

Орц бүрдүүлэгчийн нэр (шингэн, хуурай)

Орц бүрдүүлэгчийн жин (давс усны хэмжээг хасч тооцох), кг-аар

Орц бүрдүүлэгч тус бүрийн органик орцын хэмжээ, %-иар (давс усны хэмжээг хасч тооцох)

Органик бус орц бүрдүүлэгчийн орцын хувь хэмжээ, %-иар

Эцсийн бүтээгдэхүүн дэх органик орцын хувь хэмжээ, %-иар

1

Органик алимны өтгөрүүлсэн шүүс (70o Brix)

800

100

-

12,6

2

Шингэрүүлэхэд орсон ус (11,5оBrix   хүртэл)*

5488

100

-

86,58

3

Аскорбины хүчил

50

 

0,82

 

4

Нийт жин

6338

 

0,82

99,18

 

Давс

0,00%

Ус

0,00%


*Цэвэр алимны шүүс нь  11,5 0Brix (Brix-ийн 1 хэм = 100г уусмалд агуулагдах 1г сахарозын хэмжээ) –тэй байдаг бөгөөд нийлүүлэгчээс ирүүлсэн 700 Brixтэй  органик алимны өтгөрүүлсэн шүүсийг 1:6 жингийн харьцаатай усаар шингэрүүлснээр органик алимны шүүсийг үйлдвэрлэх боломжтой.

 

хавсралт 2

ТҮҮХИЙ ЭД БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОРГАНИК ОРЦЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООСОН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ

Органик хүнс үйлдвэрлэгчийн нэр, хаяг, бүртгэлийн дугаар:

Хариуцсан ажилтны овог нэр, холбогдох утас:

Он, сар, өдөр:

Баталгаажуулж, бүртгүүлэхээр санал болгож буй бүтээгдэхүүний оноосон нэр:

Бүтээгдэхүүний орцод орсон давс, уснаас бусад  орц бүрдүүлэгчийн жагсаалт

В/А

А

В

С

Орц бүрдүүлэгч (бүх хүнсний нэмэлтийг оруулаад)

Үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн нэр, бүртгэлийн дугаар

“Органик” баталгаажуулалттай эсэх?

Баталгаажуулсан  байгууллагын нэр, бүртгэлийн дугаар

нийт жин, эзэлхүүн, г/мл-ээр

органик орц бүрдүүлэгчийн жин, эзэлхүүн, г/мл-ээр

органик орцын хувь хэмжээ, %-иар

 

 

Тийм/Үгүй

 

 

 

 

 

 

Тийм/Үгүй

 

 

 

 

 

 

Тийм/Үгүй

 

 

 

 

 

 

Тийм/Үгүй

 

 

 

 

Бүгд

 

 

 

Бүтээгдэхүүний найрлага дахь органик орцын нийт хэмжээ, %-иар (В баганын бүгд хэмжээг А баганын бүгд хэмжээнд хуваагаад, аравтын орон хүртэл тоймлох): _____ %

Тэмдэг тэмдэглэгээний төрлийг сонгох:

(=100% органик орцтой)

 “100% органик .......” “100% байгалийн цэвэр”, “100% байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл, “100% ОРГАНИК МОНГОЛ ХҮНС” гэсэн гэрчлэх тэмдэг

“ОРГАНИК МОНГОЛ ХҮНС” гэсэн тэмдэглэгээ

(> 90% органик орцтой)

“Органик” “Байгалийн цэвэр”, “Байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл, “ОРГАНИК МОНГОЛ ХҮНС” гэсэн гэрчлэх тэмдэг

“ОРГАНИК МОНГОЛ ХҮНС” гэсэн тэмдэглэгээ

(70-89% органик орцтой)

“Органик ......-тай бүтээгдэхүүн” мэдэгдэл

(<69% органик орцтой)

  ͏  шошгоны орцын хэсэгт органик орцын талаар мэдээлэх

  ͏  “ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН ОРГАНИК МОНГОЛ ХҮНС” гэсэн тэмдэглэгээ

Тэмдэг тэмдэглэгээг ашиглах  хэлбэрийг сонгох  

 ͏   нийтийн хэрэгцээнд нийлүүлэх бүтээгдэхүүний шошгод

͏      Бусад зорилгоор

 

Бүтээгдэхүүний орцод орсон бусад орц бүрдүүлэгч: давс, ус, технологийн боловсруулалт дахь нэмэлт бодисын жагсаалт

Давс, ус, технологийн боловсруулалтад ашигладаг нэмэлт бодис

Үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн нэр

Туслах бодис нь “Органик” баталгаажуулалттай эсэх?

Баталгаажуулсан  байгууллагын мэдээлэл

Технологийн боловсруулалтад нэмэлт бодис хэрэглэх болсон үндэслэл

 

 

Тийм/Үгүй

 

 

 

 

Тийм/Үгүй

 

 

 

 

Тийм/Үгүй

 

 

Бүтээгдэхүүний орцод органик бус орц бүрдүүлэгчийг баталгаажуулалтын байгууллагын хяналтын дор хэрэглэсэн бол баталгаажсан, органик орц бүрдүүлэгч олж авах талаар танай байгууллагын хийсэн ажлын товч тайлан, холбогдох баримтуудыг хавсаргасан байна. “Органик ......-тай бүтээгдэхүүн” ба “шошгоны орцын хэсэгт органик орцын талаар мэдээлэх” бүтээгдэхүүний хувьд энэ шаардлага хамаарахгүй.

               

 

Хянаж, баталгаажуулан, бүртгүүлэхээр санал болгож буй баталгаажуулалтын байгууллагын нэр, хаяг, хариуцсан ажилтны овог нэр, холбоо барих утас, цахим шуудангийн хаяг, гарын үсэг, он сар өдөр