- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨСВИЙН СУУРЬ НОРМЫН НЭМЭЛТИЙГ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ
2003 оны 5 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 113
Улаанбаатар хот
ТӨСВИЙН СУУРЬ НОРМЫН НЭМЭЛТИЙГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2021 оны 230 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./
1. Барилга, сантехникийн ажлын төсвийн суурь нормын нэмэлт /БНбд 81-02-03/-г хавсралтаар баталсугай.
2. Төсвийн суурь нормын нэмэлтийг сурталчлах, хэвлэн олшруулах, барилгын байгууллагуудад мөрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар (Б.Бямбажав)-т даалгасугай.
САЙД Б.ЖИГЖИД
Улсын нэгдсэн бүртгэлийн 2003 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2089 дүгээрт бүртгэв
Текст томруулах
A
A
A