A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 263

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Усан замын тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8; 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрэм"-ийг 1 дүгээр, "Усан замын тээврийн хэрэгслээр зорчигч, ачаа тээвэрлэх дүрэм"-ийг 2 дугаар, тээврийн дагалдах бичгийн загварыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Эдгээр дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Т.Гомбосүрэн/, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэпжилтийг зохицуулах газар /Б.Артур/, орон нутгийн удирдлага, Далайн захиргаа УТҮГ -т тус тус даалгасугай.

3. Усан замын тээврийн хэрэгслээр зорчигч, ачаа тээвэрлэх дүрэм батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 275 дугаар тушаал, мөн Зам, тээврийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 138 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ