- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 263
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Усан замын тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8; 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрэм"-ийг 1 дүгээр, "Усан замын тээврийн хэрэгслээр зорчигч, ачаа тээвэрлэх дүрэм"-ийг 2 дугаар, тээврийн дагалдах бичгийн загварыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Эдгээр дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Т.Гомбосүрэн/, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэпжилтийг зохицуулах газар /Б.Артур/, орон нутгийн удирдлага, Далайн захиргаа УТҮГ -т тус тус даалгасугай.
3.Усан замын тээврийн хэрэгслээр зорчигч, ачаа тээвэрлэх дүрэм батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 275 дугаар тушаал, мөн Зам, тээврийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 138 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ