A

A

A

Бүлэг: 1979

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/28

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, Засгийн газрын 2018 оны "Журам батлах эрх олгох тухай" 14 тоот тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тушаал болон "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохих журмын дагуу бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Нандинжаргал/-д үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга /Б.Мөнхтөр/, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга /Х.Хэрлэн/ нарт тус тус даалгасугай.

4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.СУМЪЯАБАЗАР

/УУХҮС-ын 2020 оны А/16 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар А/67

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, Засгийн газрын 2021 оны "Журам батлах эрх олгох тухай" 381 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаал болон "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохих журмын дагуу бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Нандинжаргал/-д үүрэг болгосугай.

3. Энэ тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн албанд тус тус даалгасугай.

4. Тушаал батлагдсантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28, 2022 оны А/35 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД. Г.ЁНДОН