A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗУРГАДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр

Дугаар 03

Чингис хот

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих, хариуцлага тооцох журам батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зургадугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих, хариуцлага тооцох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга Н.Ганбямбад үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль эрх зүй, авлига ёс зүйн хороо /Л.Батсайхан/-д даалгасугай.

ДАРГА Л.БАТСАЙХАН

ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОРИН ХОЁРДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 01

Чингис хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хорин хоёрдугаар Хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль батлагдан хэрэгжиж байгаатай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны12 дугаар сарын 01-ний өдрийн "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлолгох, хяналт тавих, хариуцлага тооцох журам батлах тухай" 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэд даалгасугай.

ДАРГА Г.ХЭРЛЭНЧУЛУУН

.