- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- Дүрэм батлах тухай
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр
Дугаар 02
Төрийн ордон, Улаанбаатар хот
Дүрэм батлах тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ зарлиг батлагдсантай холбогдуулан "Ерөнхийлөгчийн Тамгын газрын дүрэм батлах тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A