A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ахуйн бохир ус зайлуулах цэгээ ус тусгаарлагчаар тусгаарлаж тохижуулах/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр

Дугаар А/82/128

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ахуйн бохир ус зайлуулах цэгээ ус тусгаарлагчаар тусгаарлаж тохижуулах журмыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар /Ш.Мягмар/, Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газар /Д.Ганцэцэг/-т тус тус даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сум, дүүргийн Засаг дарга, Сав газрын захиргаадад үүрэг болгосугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ