- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар А/167
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалт, Биеийн тамир, спортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8 дах заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”-ыг нэгдүгээр, сонгон шалгаруулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журмын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Биеийн тамир, спортын бодлогын газар /С.Чинбат/-т даалгасугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны “Журам батлах тухай” 131 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ц.ЦОГЗОЛМАА