A

A

A

Бүлэг: 1979

ХИЛИЙН БООМТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 001

Улаанбаатар хот

Монгол Улсын хилийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 29 дүгээр зүйлийн 29.4.5, 29.5 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:

1."Хилийн боомтод мөрдөх нийтлэг журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Хилийн боомтын үндэсний зөвлөлийн гишүүд, түүний харьяа байгууллагын дарга нарт, Хилийн боомтод мөрдөх нийтлэг журамд нийцсэн, боомт тус бүрийн онцлогт тохирсон Хилийн боомтод мөрдөх журмыг баталж, мөрдүүлэхийг хилийн боомтын зөвлөлийн дарга нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙД ХИЛИЙН БООМТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.ЧОЙЖИЛСҮРЭН

ХИЛИЙН БООМТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.БАТЦЭРЭН