Хэвлэх DOC Татаж авах

Санхүүгийн зохицуулах хорооны

2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн

212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

 

ЖОЛООЧИЙН ХAРИЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН

ДААТГАЛЫН ГЭРЭЭНИЙ СТАНДАРТ, ЗАГВАР

 

Дугаар

Энэхүү гэрээг нэг талаас ___________________________                   __________________________

(иргэний овог, нэр)                                    (хуулийн этгээдийн нэр)

________________________ /цаашид “даатгуулагч”гэх/, нөгөө талаас ___________ ХХК-(регистрийн дугаар)                                                                       (даатгалын компанийн нэр)

ийг төлөөлж  ___________________ ажилтай ________________/цаашид “даатгагч” гэх/ нар

      (албан тушаал)                          (овог, нэр)

Жолоочийн даатгалын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийг үндэслэн байгуулав.

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү гэрээ нь даатгуулагч даатгалын зүйлээ даатгагчид даатгуулах, даатгагч нь гэрээнд заасан эрсдэл үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Даатгуулагч нь энэхүү даатгалын гэрээг байгуулахаас өмнө батлагдсан маягтын дагуу мэдүүлэг бөглөж даатгагчид өгнө.

1.3.Даатгалын мэдүүлэг нь гэрээний салшгүй хэсэг болно.

1.4.Даатгагч нь даатгуулагчид Жолоочийн даатгалын тухай хууль, энэ гэрээгээр талуудын хүлээх эрх, үүргийг бүрэн тайлбарлан танилцуулж, хоёр тал харилцан хүлээн зөвшөөрснийг гэрчилж энэ гэрээнд гарын үсэг зурна.

1.5.Жолоочийн даатгалын мэдээллийн сангаас олгож буй 14 орон бүхий дугаар нь даатгалын баталгаа болно.

 

Хоёр. Даатгалын зүйл

2.1.Энэхүү гэрээний даатгалын зүйл нь жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой бусдын өмнө хүлээх хариуцлага байна.

 

Гурав. Даатгалын эрсдэлийн төрөл

3.1.Даатгуулагч нь дараах төрлийн эрсдэлийг даатгуулна.Үүнд:

3.1.1.жолооч нь автотээврийнхэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь насанд учруулсан хохирол;

3.1.2.жолооч нь автотээврийнхэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эрүүл мэндэд  учруулсан хохирол;

3.1.3.жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол.

Дөрөв. Даатгалын үнэлгээ

4.1.Энэхүү гэрээний даатгалын үнэлгээний хэмжээ нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 9.1-д заасны дагуу дараах хэмжээтэй байна.

 

Тээврийн хэрэгслийн ангилал

Даатгалын үнэлгээ буюу нэг удаа олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ /төгрөг/

Даатгуулсан үнэлгээ, ангилалыг тэмдэглэх /+/

1

“А” ангиллын тээврийн хэрэгсэл

5 сая хүртэл

 

2

“В” ангиллын тээврийн хэрэгсэл

5 сая хүртэл

 

3

“С” ангиллын тээврийн хэрэгсэл

10 сая хүртэл

 

4

“Д” ангиллын тээврийн хэрэгсэлд

10 сая хүртэл

 

5

“Механизм” ангиллын тээврийн хэрэгсэл

5 сая хүртэл

 

 

            4.2.Мэргэшсэн жолооч болон C, D ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолоочийн даатгалын үнэлгээ нь тухайн даатгуулагчийн жолоодож замын хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийн ангиллын дагуу энэ журмын 4.1-д заасан хэмжээтэй байна.  

Тав. Даатгалын хураамж

5.1.Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо Жолоочийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан даатгалын суурь хураамжийн хэмжээг, тус хуулийн 11.1-д заасан итгэлцүүрээр нэмэгдүүлж буюу хорогдуулж тооцно.

5.2.Даатгуулагч нь энэхүү гэрээний 5.1-д заасны дагуу тооцсон даатгалын хураамжийг даатгагчид төлнө.

5.3.Даатгалын хураамж бүрэн төлөгдсөн он, сар, өдөр, цаг, минутаас эхлэн даатгалын гэрээ хүчин төгөлдөр болно.  

5.4.Даатгагч нь даатгалын хураамжаас гадна даатгалын гэрээний хуулбарыг даатгуулагчийн хүсэлтээр дахин олгох зардлаас бусад аливаа хэлбэрээр даатгуулагчаас шимтгэл, үйлчилгээний  хөлс авахыг хориглоно.

Зургаа. Даатгалын гэрээний хугацаа, гэрээг цуцлах

6.1.Энэхүү гэрээ нь мэдүүлэгт заасан нэг жилийн хугацаанд хүчинтэй байна. Харин дамжин өнгөрөх болон түр хугацаагаар Монгол улсын нутаг дэвсгэрт орж ирж байгаа автотээврийн хэрэгслийн жолоочийн даатгалын гэрээний хугацаа нь даатгалын мэдүүлэгт заасан хугацаанд хүчинтэй байна.  

6.2.Энэ гэрээний 11.1-т заасны дагуу гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний үлдэх хугацаатай тэнцэх хэмжээний даатгалын хураамжийг хувь тэнцүүлэн даатгуулагчид буцааж олгоно. Даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд даатгагч хохирлын нөхөн төлбөр олгосон нөхцөлд  даатгалын хураамжийн буцаалт хийгдэхгүй.

6.3.Даатгагч гэрээний хугацаа дуусахаас хуанлийн 14 хоногийн өмнө нөгөө талдаа мэдэгдэнэ.

6.4. Даатгагч нь энэ гэрээний 6.2-т заасан хураамжийн буцаан олголтыг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягтад бөглөсний дагуу ажлын 5 хоногийн дотор олгоно. /Энэ хэсгийг СЗХ-ны 2020 оны 166 дугаар тогтоолоор нэмсэн/

Долоо. Даатгагчийн эрх, үүрэг

7.1.Даатгагч дараах эрх эдэлнэ:

7.1.1.даатгагч нь нөхөн төлбөр буюу хохирлын хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгуулагч, хохирогчоос шаардах;

7.1.2.жолоочийн даатгалын тухай хуулийн 16.2-т заасны дагуу даатгалын тохиолдол болсон газар нутгийн байршлыг харгалзан даатгагч, жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч нь энэхүү гэрээний 7.2.3-т заасан хугацааг хохирогч, даатгуулагчийн зөвшөөрлийн дагуу 10 хүртэл хоногоор сунгах; /Энэ заалтад СЗХ-ны 2020 оны 166 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

7.1.3.даатгалын хохирлыг бодитой үнэлэхийг хохирол үнэлэгчээс шаардах;

7.2.Даатгагч дараах үүрэг хүлээнэ:

7.2.1.жолоочийн даатгалын тухай хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах;

7.2.2.даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох;

7.2.3.даатгуулагч өргөдөл гаргаснаас хойш 3 хоногийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж, даатгалын хохирол үнэлэгчийг томилох;

7.2.4.даатгагч даатгалын тохиолдлыг шалгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох, хохирлыг үнэлэхтэй холбогдон гарах зардлыг хариуцах;

7.2.5.даатгалын гэрээний хугацаанд бий болсон уг гэрээтэй холбоотой бүхий л мэдээллийг даатгуулагчид үнэ төлбөргүй гаргаж өгөх;

7.2.6.даатгалын гэрээний хугацааны талаар жилд 2 удаа мэдээлэл өгөх, дараагийн гэрээ байгуулахад орох өөрчлөлтийн талаар даатгуулагч хүсвэл урьдчилан зөвөлгөө өгөх;

7.2.7.даатгалын гэрээний мэдүүлгийн мэдээлэл, нөхөн төлбөр, даатгалын тохиолдол, даатгуулагчийн нэмэлт өөрчлөлтийн үнэн зөвийг шалгах, жолоочийн мэдээллийн санд тухай бүр үнэн зөв оруулах;

 

Найм. Даатгуулагчийн эрх, үүрэг

8.1.Даатгуулагч дараах эрх эдэлнэ:

8.1.1.даатгуулагч нь жолоочийн даатгалын гэрээний талаар мэдээлэл авах, даатгалын тохиолдол, нөхөн төлбөрийн мэдээллийг шалгуулах;

8.1.2.даатгалын тохиолдол болсон үед шуурхай албаны үйлчилгээ авах, гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах;

8.1.3.Жолоочийн даатгалын тухай хуулийн 16.4, энэхүү гэрээний 7.2.3-т заасны дагуу даатгагч нь хуульд заасан хугацаанд даатгалын хохирол үнэлэгчийг томилоогүй бол даатгуулагч нь Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3.2.4-т заасан даатгалын хохирол үнэлэгч этгээдэд хандах.

8.2.Даатгуулагч дараах үүрэг хүлээнэ:

8.2.1.даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хэмжээгээр даатгагчид бүрэн төлөх;

8.2.2.даатгал хийлгэхтэй холбоотой баримт материалыг даатгагчид үнэн зөв гаргаж өгөх;

8.2.3.жолоочийн даатгалд даатгуулсан тухайгаа хохирогчид мэдэгдэх;

8.2.4.зам тээврийн ослын үед ослын газраас хөдлөхгүйгээр даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын гэрээг шалгуулах;

8.2.5.даатгалын тохиолдол болон нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн болон эрх бүхий этгээдийн шаардсан хугацаанд гаргаж өгөх;

8.2.6.даатгагч нь дампуурсан бол шуурхай албанд болон шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэх.

8.3.Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс бусад жолооч нь энэ гэрээний 8.2.3-8.2.6-д заасан үүргийг хүлээнэ.

8.4.Даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг тухайн даатгалын тохиолдол гарсан даруйд нөхөн төлөхөөр жолооч хохирогчтой тохиролцсон бол энэ тухайгаа даатгагчид мэдэгдэх бөгөөд даатгагчаас эргэн төлүүлэхээр даатгагчийн зааврын дагуу хохирлыг жолооч барагдуулж болно.

8.5.Даатгуулагч Жолоочийн даатгалын тухай хуулийн 13.1, 13.4 болон энэ гэрээний 8.2.3-8.2.6, 8.5-д заасан үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг даатгагч хариуцахгүй бөгөөд хохирлыг даатгуулагч өөрөө хариуцна.

 

Ес. Даатгалын нөхөн төлбөр олгох, олгохоос татгалзах нөхцөл

 

9.1.Даатгагч даатгалын тохиолдлын дуудлага хүлээн авч шалгахдаа Жолоочийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасныг үндэслэнэ.

9.2.Хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг тодорхойлоход Жолоочийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд, даатгагч нь хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож, нөхөн төлбөр олгоход тус хуулийн 19 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэнэ.

9.3.Даатгагч нь Жолоочийн даатгалын тухай хууль болон энэ гэрээнд заасан нөхцөлийн дагуу дараах баримтыг үндэслэн нөхөн төлбөрийг олгоно:

9.3.1.даатгалын гэрээ;

9.3.2.даатгуулагчийн өргөдөл;

9.3.3.шаардлагатай тохиолдолд эрх бүхий этгээдээс учирсан хохирлын талаар бичгээр гаргасан дүгнэлт; /Энэ заалтад СЗХ-ны 2020 оны 166 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

9.3.4.холбогдох бусад баримт бичиг./Энэ заалтад СЗХ-ны 2020 оны 166 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

9.4.Дараах хохирол жолоочийн даатгалын тохиолдолд үл хамаарна гэж үзэн даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзана:

9.4.1.сэтгэл санааны хохирол;

9.4.2.хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол;

9.4.3.даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол;

9.4.4.Жолоочийн даатгалын тухай хууль болон энэ гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол.

 

Арав. Нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх үндэслэл

 

10.1.Даатгагч нь дараах тохиолдолд хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэй:

10.1.1.хохирогчид хохирол учирсан нь даатгуулагчийн гэм буруутай холбогдолгүй болох нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол тухайн буруутай этгээдээс;

10.1.2.даатгалын тохиолдол гарсан талаар Жолоочийн даатгалын тухай хуулийн 13.1, 13.2-т заасан этгээдэд мэдэгдээгүй бол даатгуулагч, жолоочоос;

10.1.3.даатгуулагч нь даатгалын тохиолдол болсон газраас зугтаасан бол тухайн даатгуулагчаас;

10.1.4.даатгуулагч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис х‎эрэглэсэн үедээ даатгалын тохиолдол гаргасан бол даатгуулагчаас;

10.1.5.хуульд заасан бусад тохиолдолд буруутай этгээдээс.

 

Арван нэг. Гэрээг дүгнэх, цуцлах нөхцөл

 

11.1.Энэхүү гэрээ нь дараахь тохиолдолд дуусгавар болно:

11.1.1.гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон;

11.1.2.даатгагч, даатгуулагчийн аль нэг нь дампуурсан, татан буугдсан;

11.1.3.талууд харилцан тохиролцож гэрээг цуцалсан.

 

Гэрээ байгуулсан:

Даатгагчийг төлөөлж:                                  Даатгуулагч:

Гарын үсэг:_________________                        Гарын үсэг:   _____________________

(тамга, тэмдэг)                                               (тамга, тэмдэг)

Албан тушаал: ______________                       Албан тушаал:____________________

 Хаяг: _____________________             Хаяг:   __________________________

 Утас:_____________________                         Утас: __________________________