A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар А/195

Улаанбаатар хот

Журам батлах тухай

Цагдаагийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, шинжлэн үнэлэх, ашиглах, шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа Ө.Энхтөр/, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/ нарт тус тус даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2013 оны А/12, 2016 А/04 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.БЯМБАЦОГТ