Хэвлэх DOC Татаж авах

Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 сарын 19-ний өдрийн 192,А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Хог хаягдлын тухай хуулийн 9.2.2-т заасны дагуу энэхүү аргачлалыг ашиглан нутаг дэвсгэртээ мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтооно.

1.2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тухайн нутаг дэвсгэрт мөрдөхөөр батлагдсан хог хаягдлын норматив, хог хаягдлын менежментийн хөтөлбөрт үндэслэн тогтооно.

1.3.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сум, дүүргийн төсөвт төвлөрүүлнэ.

Хоёр. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоох

2.1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтооход дараах зарчмыг баримтална:

2.1.1 бохирдуулагч нь төлдөг байх;

2.1.2 хураамж нь орон нутагт үүссэн хог хаягдлыг цогцоор нь шийдвэрлэх бодлогод суурилсан байх;

2.1.3 хураамж нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гаргаж буй хог хаягдлын норматив, дээд хязгаарт үндэслэсэн бодитой байх;

2.1.4 хураамж нь хог хаягдлыг хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй цуглуулж, тээвэрлэх, булшлахад хүрэлцэхүйц байх.

Гурав. Хог хаягдлын үйлчилгээний хураамж тооцох аргачлал боловсруулах нөхцөлүүд

3.1. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тооцохдоо энгийн хог хаягдлыг  цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлыг үндэслэн тооцно. 

3.1.1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг иргэнд дараах хүснэгтээр тооцно

Хүснэгт 1

Үзүүлэлтүүд

Нэгж

Тайлбар

A

Хүн амын тоо

тоо

Статистик тоо

B

Нэг иргэнээс өдөрт үүсэх хог хаягдлын хэмжээ

Тн/иргэн/өдөр

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу

Сум, дүүргийн Засаг даргаас баталсан норматив хэмжээ

C

Нэг жилд сууринд үүсэх хог хаягдлын хэмжээ

тн

С=(A*B)*365/нэг жил/

D

Нэг тонн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардал

Төг/тн

Холбогдох аргачлалын дагуу

E

Нэг тонн хог хаягдлыг төвлөрсөн цэгт дарж булаж устгах зардал

Төг/тн

Холбогдох аргачлалын дагуу

F

Нэг жилд үүсэх хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах нийт зардал

Төг/жил

F=(D+E)*C

G

Сарын нэг иргэнд ногдох хог хаягдлын үйлчилгээний хураамж

Төг/сар

G=(F/12)/A


3.1.2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг аж ахуйн нэгж, байгууллагад дараах хүснэгтээр тооцно.

 

Хүснэгт 2

Үзүүлэлтүүд

Нэгж

Тайлбар

A

Аж ахуйн нэгжийн өдөрт үүсгэх хогийн хэмжээ

Өдөр/Тн

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу

Сум, дүүргийн Засаг даргаас баталсан норматив хэмжээ

B

Аж ахуй нэгжийн жилд ажиллах өдрийн тоо

Тоо

Тухайн аж ахуйн нэгжийн нэг жилд ажиллах ажлын өдөр

C

Аж ахуйн нэгжийн жилд үүсгэх хогийн хэмжээ

Жил/тн

C=A*B

D

Нэг тонн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардал

Төг/тн

Холбогдох аргачлалын дагуу

E

Нэг тонн хог хаягдлыг төвлөрсөн цэгт дарж булаж устгах зардал

Төг/тн

Холбогдох аргачлалын дагуу

F

Нэг жилд үүсэх хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах нийт зардал

Төг/жил

F=(D+E)*C

G

Нэг сард аж ахуй нэгжид ногдох хог хаягдлын үйлчилгээний хураамж

Төг/сар

G=F/12