A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 171

Улаанбаатар хот

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГОЛ ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын аялал жуулчлалын гол чиглэлийг 1 дүгээр хавсралт, Хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэлийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжил, жуулчны аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад, тээврийн дэд бүтцийн хөгжлийн төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд, дээр дурдсан ажил, арга хэмжээний зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж, олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт, гол маршрутын дагуу хийгдэх дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгахыг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд тус тус даалгасугай.

3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймаг, нийслэлийн аялал жуулчлалын чиглэлүүдийг аялал жуулчлалын гол чиглэлтэй нийцүүлэн баталж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэд бүтцийн хөгжлийг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ