A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 234


ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

 

 

 

 

 

 

 

 

Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нарт тус тус даалгасугай.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                          У.ХҮРЭЛСҮХ

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан,

спортын сайд                                                                   Ц.ЦОГЗОЛМАА