Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2018 оны 241 дүгээр
  тогтоолын хавсралт

 

“СОНГОДОГ УРЛАГ-III” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
/2018-2023/


Нэг. Үндэслэл

Монгол Улс дэлхийн хөгжлийн түгээмэл хандлагаар чиг баримжаа авч, өөрийн өвөрмөц онцлогийг харгалзан дотоод, гадаад хүчин зүйлийг хослуулах замаар Монгол Улсад сонгодог урлагийг хөгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж хэрэгжүүлсээр ирсэн байна.

2002-2008 онд “Сонгодог урлаг” хөтөлбөрийг анх батлан хэрэгжүүлсний үр дүнд сонгодог урлагийн шинэ уран бүтээл туурвих, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх талаар төрийн цэгцтэй бодлоготой болж, үе шаттай төлөвлөн хэрэгжүүлэх үндэс суурь тавигдсан байна.

2011-2016 онд “Сонгодог урлаг-II” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хууль, эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд мэргэжлийн урлагийн байгууллагын орчны стандарт батлагдаж, сонгодог урлагийн салбарт оруулах хөрөнгө оруулалт уран бүтээлчдийг урамшуулах санхүүгийн дэмжлэг хоёр дахин нэмэгдсэн байна. Үүний дүнд залуу уран бүтээлчид олон улсын хэмжээний наадам, уралдаанд оролцож онцгой амжилт үзүүлэн, соёл, урлагийг гадаадад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж, монголын сонгодог бүтээл, туурвил, уран бүтээлчдийн ур чадвар дэлхийд танигдаж эхэлсэн байна.

Гэхдээ мэргэжлийн урлагийн байгууллагын техник, тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсгийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хуучин барилга байгууламжид их засвар хийх, олон улсын стандартад нийцсэн барилга архитекторын өвөрмөц шийдэл бүхий зураг төслийг шинээр боловсруулах, салбарын тогтвортой хөгжлийг хангах хөрөнгө оруулалтын нэгдсэн төлөвлөлт хийх шаардлагатай байна.

Мөн сонгодог урлагийн үндэсний уралдаан, наадамд хөрш зэргэлдээ орнууд болон бүс нутаг, олон улсын хэмжээний шилдэг уран бүтээлчдийг өргөнөөр татан оролцуулж, 2-4 жил тутам тогтмол зохион байгуулах, олон улсын өндөр зэрэглэлийн уралдаан наадмын ангилалд хүргэн өргөжүүлэх замаар соёлын аялал жуулчлалын маршрут бий болгох хэрэгцээ шаардлага байна.

Сонгодог урлагийн театр, урлаг судлал, шүүмжийг хөгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллага, чөлөөт уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, сурталчлах хүрээнд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийг чадавхжуулах, залуу эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүний нөөцийг гадаад, дотоодод бэлтгэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна.  

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, соёлын болон бусад салбарын хуулиудыг холбогдох үндэсний хөтөлбөрийн зорилтуудтай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Хоёр. Зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа

2.1. Хөтөлбөрийн зорилго

“Сонгодог урлаг”, “Сонгодог урлаг-II” үндэсний хөтөлбөрийн үр дүнд бий болсон ололт, амжилтыг бататгаж, сонгодог урлагийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх эерэг үр нөлөөг нэмэгдүүлэх, салбар хоорондын үр дүнд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлж сонгодог урлагийн тогтвортой хөгжлийг хангахад хөтөлбөрийн зорилго оршино. 

2.2. Хөтөлбөрийн зорилт

Хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтыг дэвшүүлж байна:
 
       Зорилт 1. Сонгодог урлагийг хөгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, хөрөнгө оруулалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх;

       Зорилт 2. Сонгодог урлагийн шүүмж судлал, театр судлал, эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлж, судлаачдыг бэлтгэн, салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудыг чадавхжуулах;

       Зорилт 3. Сонгодог урлагийн мэргэжлийн хүний нөөцийг гадаад, дотоодод бэлтгэх, төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллага, чөлөөт уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг идэвхжүүлэх;

       Зорилт 4. Сонгодог урлагийн бүтээлч үйл ажиллагаанд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, хүн амын гоо зүйн боловсролыг дээшлүүлэхэд нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар зорилтод бүлгүүдэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах;

       Зорилт 5. Сонгодог урлагийн үндэсний наадам, уралдааныг олон улсын түвшинд хүргэж, гадаадад зохиогддог олон улсын соёл, урлагийн наадам, уралдаанд оролцогчдын тоог нэмэгдүүлэх;

       Зорилт 6. Сонгодог урлагийн үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлж, урын санг баяжуулах.

2.3. Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа

Хөтөлбөрийг 2018 – 2023 онд хэрэгжүүлнэ.

Гурав. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд
          хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.1. Үндэсний хөтөлбөрийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

       3.1.1. сонгодог урлагийн хөгжлийн бодлого төлөвлөлтийг салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шийдвэрлүүлэх, үйл ажиллагааг олон улсын стандартад хүргэж, улсын хөрөнгө оруулалтын бодлоготой уялдуулна;

       3.1.2. сонгодог урлагийн чиглэлээр үйл ажиллагааг дэмжиж хөрөнгө оруулсан, Тамхины хяналтын тухай хуулийн 8.1.4, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9.2.4-т зааснаас бусад аж ахуйн нэгж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, хандивлагч, ивээн тэтгэгчийг дэмжиж ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ;

       3.1.3. мэргэжлийн урлагийн байгууллагын барилга, байгууламжийн зориулалт, техникийн болон үйлчилгээнд тавигдах шаардлага, стандартыг боловсруулж, мөрдүүлнэ.

3.2. Үндэсний хөтөлбөрийн 2 дугаар зорилтын хүрээнд:

       3.2.1. сонгодог урлаг, театр судлал, шүүмж судлалыг дэмжих зорилгоор аливаа санал санаачилга, төсөлд дэмжлэг үзүүлнэ;

       3.2.2. судлаач, шүүмжлэгчдийн чадавхийг сайжруулах, олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагааг дэмжинэ; 

       3.2.3. залуу эрдэмтэн, судлаачдыг гадаад, дотоодод бэлтгэх, тэдний үйл ажиллагааг сурталчлах, мэргэжлийн чиглэлээр давтан сурах боломжийг бүрдүүлнэ.

3.3. Үндэсний хөтөлбөрийн 3 дугаар зорилтын хүрээнд:

       3.3.1. төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллага, сургуулийн удирдлага, уран бүтээлч, ажилтны мэргэшлийг дээшлүүлэх сургалт зохион байгуулна;

       3.3.2. төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчдийг Засгийн газар хоорондын болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд сонгодог урлаг өндөр хөгжсөн оронд мэргэжил дээшлүүлэх болон туршлага солилцох урт, дунд, богино хугацааны хөтөлбөрөөр суралцуулна;

       3.3.3. төв, орон нутгийн мэргэжлийн уран бүтээлчдийг сэлгэн ажиллуулах боломжийг бүрдүүлнэ;

       3.3.4. Засгийн газрын гэрээ хэлэлцээр, хөтөлбөрийн хүрээнд сонгодог урлаг өндөр хөгжсөн орнуудаас мэргэжилтэн, багш урьж ажиллуулах, мэргэжилтэн солилцоо, сургалт зохион байгуулна;

       3.3.5. мэргэжлийн урлагийн байгууллагад нэн шаардлагатай тайз, гэрэл, дууны техник, нүүр будалт, жижиг хэрэглэлийн ажилтан, зэмсэг урлаачийн чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин, тайзны зураач, хөгжмийн удирдаач, найруулагч, хөгжмийн зохиолч зэрэг мэргэжлээр гадаадад мэргэжилтэн бэлтгэнэ;

       3.3.6. салбарын хүний нөөцийн судалгаанд үндэслэн сонгодог урлагийн нэн шаардлагатай мэргэжлээр шилжин суралцах хүсэлтэй уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлнэ.

3.4. Үндэсний хөтөлбөрийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

       3.4.1. сонгодог урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн байгууллага, хамт олон, уран бүтээлчийн тайзны бүтээлд дэмжлэг үзүүлнэ; 

       3.4.2. чөлөөт болон залуу уран бүтээлчдийн уран бүтээлийн гарааг эхлүүлэх боломжийг бүрдүүлнэ;

       3.4.3. хөгжлийн бэрхшээлтэй иргэд, уран бүтээлчдэд сонгодог урлагаар хичээллэх, нөхцөлийг бүрдүүлнэ;

       3.4.4. орон нутагт мэргэжлийн урлагийн үйлчилгээ үзүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ;

       3.4.5. гадаад, дотоодын урлагийн аялан тоглолтыг зохион байгуулна;

       3.4.6. бүх нийтийн сонгодог урлагийн боловсролыг дээшлүүлнэ;

       3.4.7. гадаад, дотоодын байгууллага, уран бүтээлчдийн хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ; 

       3.4.8. ерөнхий боловсролын сургуулийн дуу, хөгжмийн хичээлийн     стандарт, сургалтад сонгодог урлагийн боловсрол олгоход чиглэсэн агуулга,  хөтөлбөрийг тусгаж, сурагчдын сонгон суралцах боломжийг нэмэгдүүлнэ;

       3.4.9. ерөнхий боловсролын сургуулиудад стандартад нийцсэн жишиг  хөгжмийн танхимыг бий болгох, дуу хөгжмийн багш нарыг мэргэшүүлэн давтан сургах;

       3.4.10. сонгодог урлагийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр зайны сургалт, сурталчилгааны ажлыг олон нийтийн мэдээллийн сувгаар хүргэнэ.

3.5. Үндэсний хөтөлбөрийн 5 дугаар зорилтын хүрээнд:

       3.5.1. Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Олон Улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт үзүүлсэн соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам”-ын хавсралтаар баталсан наадам, уралдаанд оролцох уран бүтээлчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ;

       3.5.2. Олон Улсын наадам, уралдаан, фестиваль болон үзэсгэлэнг улс төр, нийгэм, соёл урлагийн нэрт зүтгэлтэн хүмүүсийн нэрэмжит болгон Монгол Улсад тогтмол зохион байгуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ; 

       3.5.3. сонгодог урлагийн төрөл зүйлийг жигд хөгжүүлэх зорилгоор дүрслэх урлаг, хувцас урлал, дизайн урлаг, ном, зохиол бүтээлийн уралдаан, наадмыг зохион байгуулна. 

3.6. Үндэсний хөтөлбөрийн 6 дугаар зорилтын хүрээнд:

       3.6.1. алслагдсан сум, дүүргийн иргэдэд сонгодог урлагийн үйлчилгээг хүргэх ажлыг зохион байгуулна;

       3.6.2. улсын захиалгаар шинээр болон сэргээн тавих уран бүтээлд  санхүүгийн дэмжлэг үзүүлнэ;

       3.6.3. мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын сан дахь нот бичвэрийг хадгалан хамгаалж, цахим хэлбэрт шилжүүлэн хэрэглэгчдийн хүртээл болгоно;

       3.6.4. уран бүтээл, загвар, дизайныг бүртгэлжүүлэн кодлож, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн хэрэглэгчдийг мэдээллээр хангана;

       3.6.5. хөгжмийн болон урлаг судлалын чиглэлээр төрөлжсөн номын сангуудыг соёл, урлагийн мэргэжлийн сургуулиудыг түшиглэн байгуулна.

Дөрөв. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн
      шалгуур үзүүлэлт

 

            Хөтөлбөрийн  хэрэгжилтийн  үр дүнг  дараах  шалгуур  үзүүлэлтээр  дүгнэх бөгөөд  2017 оны мэдээллийг суурь түвшин болгон ашиглана:

                                                                                                                     /2018-2023/

 

Бодлогын баримт бичгийн бүлэг/заалт

Зорилт

Шалгуур үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь түвшин

Зорилтот түвшин

Мэдээллийн

эх сурвалж

Хэрэгжүүлэх байгууллагууд

Он

Үзүүлэлт

Он

Үзүүлэлт

 Бодлогын баримт бичгийн үр дүнг үнэлэх бусад шалгуур үзүүлэлтүүд

1.

3 дугаар бүлгийн 3.1 дэх заалт

3.1.Сонгодог урлагийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох

Шинээр батлагдсан дүрэм, журам, стандарт

тоо

2017

1

2023

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Соёлын тухай хуулийн хэрэгжилтийн тайлан, “Сонгодог урлаг-I” үндэсний хөтөлбөр /2001-2008/-ийн тайлан “Сонгодог урлаг-II” үндэсний хөтөлбөр /2011-2016/-ийн тайлан,                                                                                                     Мэргэжлийн урлагийн байгууллага, Хөгжмийн сургууль, мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллага, хувь уран бүтээлчдээс ирүүлсэн тайлан мэдээ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

• Төр, засгийн байгууллага (Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ)
• Мэргэжлийн урлагийн байгууллагууд (ДБЭТ, УФ, ДЭТ, ҮУИТ, ХТ, аймаг, нийслэлийн театр, чуулга)
• Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, уран бүтээлч,          иргэд

Шинэчлэн батлагдсан дүрэм, журам стандарт

тоо

2017

3

2023

5

Санал өгсөн эрх зүйн баримт бичиг

тоо

2017

0

2023

2

2.

3 дугаар бүлгийн 3.2 дахь заалт

3.2. Урлаг судлал

шүүмж судлалыг шинэ түвшинд гаргах

Судалгааны бүтээл

тоо

2017

0

2023

4

Эрдэм шинжилгээ, судалгааны сэтгүүл, цуврал

тоо

2017

0

2023

2

Эрдэм шинжилгээний хурал

тоо

2017

2

2023

6

Монголын хөгжмийн зохиолчдын том хэлбэрийн бүтээлийн баримт сурвалжийг судалгааны эргэлтэд оруулсан байдал

тоо

2017

1

2023

3

Орчуулгын бүтээл

тоо

2017

0

2023

3

3.

3 дугаар бүлгийн 3.3 дахь заалт

3.3. Өрсөлдөх чадвар бүхий мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэх

Сургалт, семинар/

хамрагдагчид

тоо

2017

2/600

2023

4/

2000

Мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байгаа мэргэжлийн ажиллагчдын эзлэх байр суурь дээшилсэн байдал

хувь

2017

40%

2023

70%

Өндөр хөгжсөн орны мэргэжилтэн, багш нарыг урьж ажиллуулсан байдал

тоо

2017

5

2023

20

Мэргэжлийн урлагийн байгууллагад нэн шаардлагатай мэргэжилтнийг бэлтгэсэн байдал

тоо

2017

15

2023

30

4.

3 дугаар бүлгийн 3.4 дэх заалт

3.4.Бүх нийтийн сонгодог урлагийн бүтээлч үйл ажиллагааг дэмжих, хүн амын гоо зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар зорилтод бүлгүүдэд хандсан үйл ажиллагааг зохион байгуулах;

Шинээр тавьсан уран бүтээл/

зарцуулсан хөрөнгө

тоо

2017

61/700.0

2023

80/

1,5000.0

Сэргээн тавьсан уран бүтээл/

зарцуулсан хөрөнгө

тоо

2017

31/300.0

2023

50/500.0

Шинэ залуу уран бүтээлчдийг дэмжсэн арга хэмжээний тоо

тоо

2017

5

2023

20

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагааны тоо, түүнд зарцуулсан хөрөнгө

тоо

2017

0

2023

5

Гадаадад урлагийн аялан тоглолт зохион байгуулсан тоо

тоо

2017

2

2023

6

Урлагийн боловсрол олгоход чиглэсэн арга хэмжээний тоо

тоо

2017

1

2023

4

Хөгжмийн багш нарт зориулсан сургалт, хамрагдсан багш

тоо

2017

2/120

2023

5/325

Жишиг дуу хөгжмийн танхим

тоо

2017

1

2023

10

5.

3 дугаар бүлгийн 3.5 дахь заалт

3.5. Сонгодог урлагийн үндэсний уралдаан, наадмыг олон улсын түвшинд хүргэх

Олон улсын уралдаан наадамд оролцогчид, тэднийг дэмжсэн санхүүжилтийн хэмжээ

тоо

2017

6/23.0

2023

20/100.0

Монгол Улсад уламжлал болсон Олон Улсын наадам, уралдаан, тогтмолжсон байдал

тоо

2017

4

2023

8

Шинээр зохион байгуулсан олон улсын наадам, уралдаан, фестиваль

тоо

2017

1

2023

4

6.

3 дугаар бүлгийн 3.6 дахь заалт

3.6. Сонгодог урлагийн үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлж, урын санг баяжуулах

Алслагдсан сум, дүүргийн иргэдэд сонгодог урлагийн үйлчилгээ үзүүлсэн байдал/

хамрагдсан хүний тоо

тоо

2017

46/42,370.0

2023

60/

100,000.0

Сонгодог урлагийг сурталчилсан байдал

тоо

2017

4

2023

10

Уран бүтээлийн мэдээллийн нэгдсэн сан үүссэн байдал, бүртгэлд хамрагдсан уран бүтээл

тоо

2017

0/0

2023

5/500

Мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын сан дахь нот бичвэрийг цахим хэлбэрт шилжүүлсэн байдал

хувь

2017

5/150

2023

10/250

Хөгжмийн номын сан

тоо

2017

0

2023

2

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны
төлөвлөлт, санхүүжилт

5.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.

5.2. “Сонгодог урлаг-III” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлж, тухайн жилд шаардагдах санхүүжилтийн хуваарийн дагуу зарцуулна:

       5.2.1. улс, орон нутгийн төсөв;

       5.2.2. гадаад улс, олон улсын байгууллагын хандив тусламж;

       5.2.3. төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив;

       5.2.4. хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.

Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийн
  хяналт-шинжилгээ, үнэлгээ

6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг  соёл, урлагийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага эрхлэн гүйцэтгэнэ.

6.2. Явцын хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд холбогдох журамд заасны дагуу нэмэлт өөрчлөлт оруулж болно.


-----о0о-----