Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2018 оны 259 дүгээр

                                                                      тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

ТӨРИЙН ЦАХИМ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ СИСТЕМД ХОЛБОХ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ

 

 

Д/д

Төрийн байгууллага

 

Төрийн үйлчилгээ

1.

Сангийн яам

1

Төсвийн байгууллагын санхүүгийн тайлан хүлээн авах

2.

Хууль зүй, дотоод хэргийн яам

1

Лавлагаа, мэдээлэл өгөх

2

Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн бүртгэл хийх

3

Хууль сахиулахын их сургуулиас олгох төгсөгч, элсэгч, суралцагчийн тодорхойлолт

3.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

1

Гадаад улсад дадлагажигчаар ажиллах иргэнд  тодорхойлолт олгох

2

Салбар (салбар дунд)-ын, бүсийн, аймаг, нийслэлийн түвшний хамтын гэрээ болон мэргэжлийн тарифын хэлэлцээрийг бүртгэх

4.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

1

Их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль төгсөгчийн лавлагаа

5.

Зам, тээврийн хөгжлийн яам

1

Улсын чанартай авто зам ашигласны төлбөр авах

2

Агаарын тээвэр, төмөр замын тээврийн олон улсын тасалбар захиалах

3

Агаарын тээвэр, төмөр замын тээврийн орон нутгийн тасалбар захиалах

4

Улс, хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн тасалбар олгох

5

Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн баримт бичиг олгох

6

Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох

7

Авто тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх

8

Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа

9

Явуулын дугаар олгох

10

Авто тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний түүхийн лавлагаа

11

Авто засварын үйлчилгээний байгууллагуудын мэдээллээр үйлчлэх

12

Авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нөхөн олгох, солих

13

Авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргах

14

Торгуулийн мэдээлэл, түүх харах, онлайнаар төлөх

15

Оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл харах

16

Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээлэл хүргэх

17

Жолоодох эрхийн оноо шалгах

18

Иргэд замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлэх

19

Төлбөртэй зогсоолын мэдээлэл хүргэх

20

Төмөр замаар ачааны вагон хайх

21

Мэргэшсэн жолоочийн шалгалт авах

6.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

1

Галт зэвсгийн тусгай зөвшөөрлийн лавлагаа

2

Архины тусгай зөвшөөрлийн лавлагаа

3

Тамхины тусгай зөвшөөрлийн лавлагаа

4

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн лавлагаа

7.

Эрчим хүчний яам

1

Цахилгааны төлбөр төлөх

8.

Эрүүл мэндийн яам

1

Статистик, бүртгэл мэдээллийн үйлчилгээ

2

Жолооны үнэмлэх авахаар шалгалтад орж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн үзлэгийн хуудас

3

Эм, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсэх тухай тодорхойлолт

4

Эмийн бүртгэлийн лавлагаа

9.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

1

Хүнсний аюулгүй байдлын хяналтын хуудас

2

Хүрээлэн буй орчны аюулгүй байдлын хяналтын хуудас

3

Нийтийн эрүүл ахуй, эм, эмчилгээний аюулгүй байдлын хяналтын хуудас

4

Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналтын хуудас

5

Барилга, байгууламжийн аюулгүй байдлын хяналтын хуудас

6

Боловсрол, соёл, санхүүгийн хяналтын хуудас

10.

Онцгой байдлын ерөнхий газар

1

Гамшиг, аюулт үзэгдлийн үед ард иргэд, аж ахуй нэгж байгууллагад зарлан мэдээлэл хүргэх

11.

Цаг уур, орчны шинжилгээний газар

1

Ус, цаг уур, орчны бодит болон урьдчилсан мэдээ

12.

Гаалийн ерөнхий газар

1

Гаалийн татвараас чөлөөлөх тодорхойлолт

2

Гаалийн байгууллагад өртэй эсэх тухай лавлагаа

13.

Татварын ерөнхий газар

1

Тайлан хүлээн авах

2

Цахим төлөлтийн мэдээлэл харах

3

Авто тээврийн хэрэгслийн татвар төлөх

4

Авто тээврийн агаарын бохирдлын төлбөр төлөх

5

Авто тээврийн зам ашигласны төлбөр төлөх

6

Татварын өрийн үлдэгдлийн тухай лавлагаа

7

Татварын тооцоотой эсэх тухай тодорхойлолт

8

Татварын тайлангаа тушаасан эсэх тухай лавлагаа

9

Татварын лавлагаа

14.

Цагдаагийн ерөнхий газар

1

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн лавлагаа

2

Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн тухай лавлагаа олгох

3

Жолооны үнэмлэхийн дэлгэрэнгүй лавлагаа авах

4

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх тухай тодорхойлолт

  5

Галт зэвсэг эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа

6

Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн лавлагаа

15.

Улсын бүртгэлийн ерөнхий газар

1

Төрсний бүртгэлийн лавлагаа

2

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа

3

Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа

4

Гэрлэлт сэргээсний лавлагаа

5

Эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн лавлагаа

6

Үрчилсний бүртгэлийн лавлагаа

7

Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа

8

Нас барсны бүртгэлийн лавлагаа

9

Гэрлэсэн эсэх тухай лавлагаа

10

Төрсний бүртгэлд бүртгэлгүй тухай лавлагаа

11

Иргэний үнэмлэхийн бүртгэлийн лавлагаа

12

Гадаад паспорт олгосон тухай лавлагаа

13

Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа

14

Шилжилт хөдөлгөөний бүртгэлийн лавлагаа

15

Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхийг шалгах

16

Хуулийн этгээдийн бүртгэлийн талаарх лавлагаа

17

Хуулийн этгээдгүй тухай лавлагаа

18

Хуулийн этгээдийн тамга, тэмдэг хийлгэх хяналтын хуудас авах

19

Хуулийн этгээдийн оноосон нэр олгож, баталгаажуулах

20

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа

21

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа

16.

Архивын ерөнхий газар

1

Цахим мэдээллийн санд орсон байгууллагуудын хүний нөөцийн холбогдолтой тушаалын хуулбар

2

Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигийн хуулбар (1924-1990)

3

Төрийн архивт баримт шилжиж ирээгүй тухай тодорхойлолт

4

Онлайн лавлагааны захиалга авах

17.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

1

Өр төлбөртэй эсэх лавлагаа

2

Хорих ял эдлээд суллагдсан иргэдийн лавлагаа

3

Өр төлбөргүй тухай тодорхойлолт

18.

Гадаадын иргэн, харьяатын газар

1

Визийн зөрчилгүй тухай тодорхойлолт

2

Визийн зөрчилтэй байсан эсэх тухай тодорхойлолт

3

Гадаадын иргэний паспорт хураагдсан эсэх тухай тодорхойлолт

4

Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх тухай тодорхойлолт

5

Иргэний харьяаллаас гарсан эсэх тухай тодорхойлолт

6

Иргэний харьяаллаа сэргээсэн эсэх тухай тодорхойлолт

7

Визийн зөвшөөрөлтэй эсэх тухай лавлагаа

8

Оршин суух зөвшөөрөлтэй эсэх тухай лавлагаа

9

Хасалт хийсэн тухай тодорхойлолт

19.

Оюуны өмчийн газар

1

Шинэ бүтээлийн мэдүүлэг хүлээн авах

2

Шинэ бүтээлийн мэдүүлэгт шүүлт хийх

3

Патентийн хамтын ажиллагааны гэрээний дагуу олон улсад мэдүүлэг гаргах хүсэлтийг хүлээн авах

4

Ашигтай загварын мэдүүлэг хүлээн авах

5

Ашигтай загварын мэдүүлэгт магадлан шүүлт хийх

6

Бүтээгдэхүүний загварын мэдүүлэг хүлээн авах

7

Бүтээгдэхүүний загварын мэдүүлэгт шүүлт хийх

8

Бүтээгдэхүүний загварын патент эзэмшигчийн эрх шилжүүлэх тухай хүсэлт хүлээн авах 

9

Барааны тэмдгийн мэдүүлэг хүлээн авах

10

Барааны тэмдгийн мэдүүлэгт шүүлт хийх

11

Барааны тэмдгийн бүртгэлт өөрчлөлт оруулах тухай хүсэлт хүлээн авах

12

Барааны тэмдгийг Мадридын хэлэлцээр болон Мадридын протоколын гишүүн улсад бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авах

13

Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцуулах хүсэлтийг хүлээн авах

14

Газар зүйн заалтын мэдүүлэг хүлээн авах

15

Газар зүйн заалтын мэдүүлэгт шүүлт хийх

16

Шинэ бүтээлийн лицензийн гэрээ бүртгэх

17

Ашигтай загварын лицензийн гэрээ бүртгэх

18

Бүтээгдэхүүний загварын лицензийн гэрээ бүртгэх

19

Барааны тэмдгийн лицензийн гэрээ бүртгэх

20

Олон улсын барааны тэмдгийн мэдүүлэг хүлээн авах

21

Олон улсын бүтээгдэхүүний загварын мэдүүлэг хүлээн авах

20.

Нийгмийн даатгалын ерөнхий газар

1

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт

2

Иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолт

3

Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт

4

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа

21.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

1

Өрхийн мэдээллийн сангаас тодорхойлолт авах

22.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

1

Хүүхдийн хөгжлийн үйлчилгээ (хүүхдийн зуслан, хүүхдийн ордон, хүүхдийн хөгжлийн төвийн үйлчилгээ)-ний бүртгэл хийх

23.

Ашигт малтмал, газрын тосны газар

1

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тодорхойлолт

2

Уулын ажлын тайлан, төлөвлөгөө өгсөн эсэх тухай тодорхойлолт

3

Хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөө өгсөн эсэх тухай тодорхойлолт

4

Лицензийн лавлагаа

24.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

1

Эрүүл мэндийн байгууллагуудад зориулсан эрүүл мэндийн даатгалын нэгдсэн лавлагаа олгох

2

Эмнэлгүүдэд зориулсан нэхэмжлэл илгээх

3

Эмийн сангуудад зориулсан эмийн үнийн хөнгөлөлтийн талаарх мэдээлэл авах

25.

Санхүүгийн зохицуулах хороо

1

Хаяг байршил солих хүсэлт

2

Тендерийн тодорхойлолт гаргаж өгөх

3

Иргэний хувьцааны лавлагаа

26.

Сонгуулийн ерөнхий хороо

1

Сонгуулийн дүнгийн тухай мэдээлэл

2

Хэсгийн хорооны байршлын тухай мэдээлэл

27.

Үндэсний статистикийн хороо

1

Статистик тоон мэдээлэл

2

Судалгаа мэдээлэл

3

Тайлан мэдээлэл

28.

Монгол банк

1

Валютын ханшийн лавлагаа

2

Статистик мэдээллийн сангийн лавлагаа

29.

Нийслэлийн архивын газар

1

Акт дүгнэлтийн лавлагаа олгох

2

Ажилласан жилийг тодорхойлох лавлагаа олгох

3

Архитектур төлөвлөлтийн даалгаврын лавлагаа олгох

4

Банк санхүүгийн лавлагаа олгох

5

Галын нотломжийн лавлагаа олгох

6

Ерөнхий боловсролын сургуулийн шалгалтын лавлагаа олгох

7

Нас барсны бүртгэл хийсэн лавлагаа

8

Нотариатын лавлагаа олгох

9

Орон нутгаас шилжиж ирсэн тухай лавлагаа олгох

10

Орон сууц эзэмших эрхийн бичгийн лавлагаа олгох

11

Орон сууцны зориулалт өөрчилсөн тухай лавлагаа олгох

12

Өмч хувьчлалын тухай лавлагаа олгох

13

Хурлын тэмдэглэлийн лавлагаа олгох

14

Тогтоол захирамжийн лавлагаа олгох

15

Цагаатгалын лавлагаа олгох

16

Цалингийн лавлагаа олгох

17

Шүүхийн шийдвэрийн лавлагаа олгох

18

Төрийн архивт баримт байхгүй тодорхойлолт олгох

19

Иргэн, хуулийн этгээдийн захиалгаар мэдээлэл бэлтгэх үйлчилгээ

30.

Нийслэлийн татварын газар

1

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх

2

Төлөөлөгчийн газар бүртгэх

3

Татвар төлөгчийг бүртгэх

4

Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын гэрчилгээ, лавлагаа, тодорхойлолт олгох

31.

Нийслэлийн өмчийн харилцааны газар

1

Газар барьцаанд байгаа эсэх тухай лавлагаа

2

Нийслэлд газар өмчилж аваагүй тухай тодорхойлолт

3

Нийслэлд газар өмчилж авсан эсэх тухай лавлагаа

4

Газар өмчлөлийн захирамжийн хуулбар

5

Газар өмчлөлийн хувийн хэргийн хуулбар

6

Өмчийн мэдээллийн сангаас лавлагаа гаргах

7

Нийслэлийн өмч хувьчлалын талаарх лавлагаа олгох

32.

Нийслэлийн тээврийн газар

1

Ачааны машины зөвшөөрлийн баримт авах

33.

Нийслэлийн газрын алба

1

Нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй тухай тодорхойлолт

2

Газрын төлбөрийн лавлагаа буюу нэхэмжлэл өгөх

 

Нийт

176