Хэвлэх DOC Татаж авах

Стандарт, хэмжилзүйн газрын даргын 2018 оны А/253 тоот тушаалын хавсралт

АЮУЛГҮЙН ТЭМДГИЙН ХЭЛБЭР, ХЭМЖЭЭ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмаар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд аюулгүйн тэмдгийн загвар, хэлбэр хэмжээ түүнд тавигдах техникийн шаардлагыг тогтоох ба аюулгүйн тэмдэг олгохоор томилогдсон эрх бүхий хуулийн этгээд, “Аюулгүйн тэмдэг” хэрэглэх үйлдвэрлэгч хоорондын харилцааг зохицуулна.

1.2.Аюулгүйн тэмдэг бүхий бүтээгдэхүүн нь хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюулгүй бөгөөд холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад тохирч буйг илэрхийлнэ.

1.3.Үйлдвэрлэгч нь “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн 13.2-т заасан бүтээгдэхүүнийг тус хуулийн 23.1.2-д дурьдсан итгэмжлэгдсэн мэргэшсэн баталгаажуулалтын байгууллагаар баталгаажуулан “Аюулгүйн тэмдэг”–ийг хэрэглэнэ.

Хоёр. Аюулгүйн тэмдгийн хэлбэр, хэмжээ

2.1Аюулгүйн тэмдгийн загвар, хэлбэр хэмжээг энэ журмын хавсралтад заасны дагуу зохицуулсан.

2.1.1.Монгол бичгийн цагаан толгой. Дармал үсэг MNS 4333 стандартын дагуу дармал бичлэг болон энэхүү журамд заасан техникийн шаардлагыг баримтлана.

2.1.2.Хавсралтад заасан аюулгүйн тэмдгийг цагаан суурин дээр хар өнгөөр тод дүрслэн харуулах эсхүл суурь өнгө нь хар байх тохиолдолд цагаан өнгөөр тэмдгийг дүрсэлнэ. Бичвэр, дүрс нь тод, гаргахуйц байдлаар бичигдсэн байх бөгөөд ямар ч тохиолдолд арилахгүй байвал зохино.

Гурав. Аюулгүйн тэмдэг хэрэглэх

3.1.Заавал баталгаажуулалтад хамрагдах бүтээгдэхүүний жагсаалтанд багтсан бүтээгдэхүүнд “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн 14.8-ын дагуу аюулгүйн тэмдэг хэрэглэх эрхийг олгоно.

3.2.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн14.7-д заасны дагуу аюулгүйн тэмдэг бүхий бүтээгдэхүүнийгзах зээлд нийлүүлэх, экспортод гаргахад хяналт, тохирлын үнэлгээнд давтан хамруулахгүй.

3.3.Энэхүү журмыг 4.1-д заагдсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан аюулгүйн тэмдэг хэрэглэх эрхийг 3 хүртэл жилийн хугацаагаар олгоно.

3.4.Аюулгүйн тэмдгийг мэдээлэл, сурталчилгаанд хэрэглэж болно.

3.5.Аюулгүй болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, аюулгүйн тэмдэгтэй бүтээгдэхүүний талаарх мэдээллийг итгэмжлэгдсэн мэргэшсэн баталгаажуулалтын байгууллагын мэдээллийн сангаас авна.

3.6.Аюулгүйн тэмдэг эзэмшигч нь сав баглаа боодол, хаяг шошго дээр барааны тэмдгийн ойролцоо зайд аюулгүйн тэмдгийг бүтээгдэхүүн тус бүр дээр харагдахуйц байдлаар ил байршуулна.

3.7.Хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахгүйн тулд аюулгүйн тэмдгийг харагдахуйц байдлаар хэвлэн гаргахдаа технологийн янз бүрийн арга хэрэглэж болно.

3.8.Аюулгүйн тэмдгийг хэмжээсийн дагуу томруулах буюу багасган хэрэглэж болно.

3.9.Энэхүү аюулгүйн тэмдэг хэрэглэх, эзэмших талаарх асуудлыг холбогдох баталгаажуулалтын байгууллага эзэмшигч хоёрын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.

Дөрөв. Аюулгүйн тэмдгийн хяналт

4.1.Тохирлын үнэлгээний байгууллага нь аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний дагуу магадлах хяналтыг “Монгол улсад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний баталгаажуулалтыг схемийн дагуу явуулах нийтлэг журам”-ын дагуу явуулна.

4.2.Аюулгүйн тэмдгийг буруу хэрэглэсэн нь “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн 31 дүгээр зүйл болон бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээх үндэслэл болно.