Хэвлэх DOC Татаж авах

Эрүүл мэндийн даатгалын үндэсний

зөвлөлийн 2018 оны 08 дугаар тогтоолын

хоёрдугаар хавсралт

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС ЗАРДЛЫН ТӨЛБӨРИЙГ ХАРИУЦАХ ӨРХ, СУМ,

ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАГЦ 

 

НЭГДҮГЭЭР БАГЦ:СЭРГЭЭН ЗАСАХ ҮЙЛЧИЛГЭЭ

1.1.Хөдөлгөөн засал хийхэд Эрүүл мэндийн сайдын баталсан “Сэргээн засах тусламж, үйлчилгээний заавар”-ыг мөрдлөг болгоно.

1.2.Хөдөлгөөн засалд дараах дасгал хөдөлгөөн орно:

1.2.1.Үений далайц сайжруулах дасгал

1.2.2.Булчингийн хүч сайжруулах дасгал

1.2.3.Эмчилгээний дасгал (Уильямс, Френкел, Кодман, Ауэргер-Аллены дасгал)

1.2.4.Биеийн тэсвэрлэх чадварыг сайжруулах дасгал эмчилгээ

1.2.5.Тэнцвэр сайжруулах дасгал эмчилгээ

1.3.Физик эмчилгээ:Физик эмчилгээнд дараах эмчилгээний төрөл орно:

1.3.1.Дулааны хүчин зүйлийн эмчилгээ. Өнгөц дулааны эмчилгээ (халуун жин, парафин)

1.3.2.Хэт өндөр давтамжийн цахилгаан орны эмчилгээ: УВЧ

1.3.3.Хувьсах гүйдлийн эмчилгээ: Искра

1.3.4.Тогтмол гүйдлийн эмчилгээ: Эмийн электрофорез эмчилгээ

1.3.5.Утах эмчилгээ: Утлага

1.3.6.Гэрлийн эмчилгээ: Инфра улаан цацралын эмчилгээ, Солюкс эмчилгээ, Лазер эмчилгээ

ХОЁРДУГААР БАГЦ: ГЭРЭЭР ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ

2.1.Гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээг удаан хугацаанд хэвтэрт байгаа өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлнэ.

2.2.Гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээнд сувилахуйн болон сэргээн засах тусламж үйлчилгээ орно.

2.3.Гэрээр сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн сайдын баталсан “Гэрээр сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлэх журам”-ыг мөрдлөг болгоно.

2.4.Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээнд дараах тусламж, үйлчилгээ орно:

2.4.1.Тарилга, шээлтүүр, бургуй, хаймсуур тавих, боолт солих, шинжилгээний сорьц авах, зөөврийн багажийн шинжилгээ орно.

2.4.2.Өвчтөний амин үзүүлэлтийг хяянах, биеийн угаалга, жин бигнүүр тавих, утлага хийх, холголт цооролтоос урьдчилан сэргийлэх, байрлал сэлгэх, гэр бүлийн гишүүдийг өвчтнийг болон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асрахад сургах.

2.5.Гэрээр үзүүлэх сэргээн засах тусламж, үйлчилгээнд дараах тусламж, үйлчилгээ орно:

2.5.1.Үений хөдөлгөөний далайцын идэвхтэй, идэвхгүй дасгал, сунгалтын дасгал, хүчний дасгал, суулгах, зогсоох, явуулах дасгал хийлгэх.

ГУРАВДУГААР БАГЦ: ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭ

3.1.Өдрийн эмчилгээний тусламж, үйлчилгээг үзүүлэхэд Эрүүл мэндийн сайдын баталсан “Өдрийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх журам”-ыг мөрдлөг болгоно.

3.2.Дараах өвчний үед өдрийн эмчилгээг хийнэ:

3.2.1.Зүрх судасны тогтолцооны эмгэг

3.2.2.Хоол боловсруулах замын эмгэг

3.2.3.Мэдрэлийн эмгэг

3.2.4.Артрит, холбох эдийн эмгэг

3.2.5.Амьсгалын замын эмгэг

3.2.6.Чих, хамар, хоолойн эмгэг

3.2.7.Бөөр, шээсний замын тогтолцооны эмгэг

ДӨРӨВДҮГЭЭР БАГЦ: ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭ

4.1.Оношилгоо, шинжилгээний багц нь түргэвчилсэн оношлуур, лабораторийн шинжилгээ, багажийн шинжилгээнээс бүрдэнэ.

4.1.1.Хурдавчилсан оношлуур:

4.1.1.1.Сахар илрүүлэх

4.1.1.2.Холестрин илрүүлэх

4.1.1.3.Шээсэнд билирубин тодорхойлох

4.1.1.4.Шээсэнд уураг тодорхойлох

4.1.1.5.Хеликобактери илрүүлэх

4.1.1.6.Хавдрын эс илрүүлэх

4.1.1.7.Өөх тосны солилцоо

4.2.Лабораторийн шинжилгээ:

4.2.1.Цусны ерөнхий шинжилгээ

4.2.2.Цусны бүлэг тодорхойлох, цусны резус бүлэг тодорхойлох

4.2.3.Шээсний ерөнхий шинжилгээ

4.2.4.Биохимийн шинжилгээ /зөвхөн сумын ЭМТ/

4.2.5.Үтрээний наацын шинжилгээ /зөвхөн сумын ЭМТ/

4.3.Багажийн шинжилгээний багц:

4.3.1.Зүрхний цахилгаан бичлэг

4.3.2.Чанд авиан шинжилгээ