A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд

2018 оны 11 сарын 05-ны өдрийн 4023 дугаарт бүртгэв.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 08

Улаанбаатар хот

ЖУРАМ, ЖАГСААЛТ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.9.8, 14.9.9 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. "Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах журам"-ыг нэгдүгээр, "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээний багц"-ыг хоёрдугаар, "Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж үйлчилгээний эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ"-г гуравдугаар, "Даатгуулагчид гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээний үзлэгийн хуудас"-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой холбогдох арга хэмжээг зохион байгуулж, сурталчилан таниулж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Ч.Алтанхуяг/-т, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийг мэргэжил, арга зүйгээр ханган ажиллахыг Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газар /Р.Оюунханд/-т даалгасугай.

3. Энэ тогтоолоор баталсан журам, жагсаалтад нийцүүлэн холбогдох програм хангамжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Д.Ганцэцэг/-д үүрэг болгосугай.

4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын алба /Л.Номин/-д даалгасугай.

ДАРГА Д.САРАНГЭРЭЛ

ДЭД ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

ГИШҮҮН Ч.ХҮРЭЛБААТАР

С.ЧИНЗОРИГ

Х.ГАНБААТАР

Ц.ГАНХҮҮ

Б.МЯГМАР

Д.ЧИМЭДДАГВА

Ч.ЦОЛМОНГЭРЭЛ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 11 дүгээр сарын18-ны өдрийн 4525 дугаарт бүртгэв.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

ЖУРАМ, ЖАГСААЛТ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.9.8, 14.9.9 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээний журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж үйлчилгээний багцад эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаар"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх оношилгоо, шинжилгээний жагсаалт, төлбөрийн дээд хязгаар"-ыг гуравдугаар хавсралтаар, "Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд үзүүлэх өдрийн эмчилгээний оношийн хамааралтай бүлэг, өртгийн жин"-г дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (Г.Баясгалан)-т ДААЛГАХ нь:

2.1.Даатгалын гэрээ бүхий өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн 2019 оны төсвийн сарын хуваарьт өөрчлөлт оруулах замаар даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг батлагдсан төсөвт багтаан гүйцэтгэлээр тооцон санхүүжүүлэх;

2.2.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх багцын тусламж, үйлчилгээг иргэд, даатгуулагчид сурталчлах, мэдээлэл хүргэх ажлыг холбогдох газруудтай хамтран шуурхай зохион байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;

2.3.Эрүүл мэндийн даатгалын цахим програм хангамжид нэмэлт өөрчлөлт оруулах;

3.Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад ДААЛГАХ нь:

3.1.Холбогдох дүрэм журам, журам, стандарт, тусламж, үйлчилгээний жагсаалтыг шинэчлэх;

3.2.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг стандартад заасан орон тоогоор ажиллуулах, дахин сургах, мэргэшүүлэх чиглэлээр бодлогын хувьд дэмжлэг үзүүлэх;

3.3.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд хяналт, шинжилгээ хийх, мэргэжлийн удирдлагаар ханган зохин байгуулалтын арга хэмжээг авч, ажиллах талаар Эрүүл мэндийн газарт үүрэг, чиглэл өгөх;

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн дэд дарга ( Д.Дэмбэрэл )-д даалгасугай.

ДАРГА Д.САРАНГЭРЭЛ