A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Тавигдах ерөнхий шаардлага батлах тухай /Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар А/443

Улаанбаатар хот

Тавигдах ерөнхий шаардлага батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 заалтыг тус тусүндэслэн ТУШААХ нь:

1. "Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага"-ыг хавсралтаарбаталсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулан, хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/-д үүрэг болгосугай.

3. Тушаал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Байгаль орчины сайдын 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 404 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Н.ЦЭРЭНБАТ