A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр

Дугаар 9/02

Баян-Улаан

Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. "Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн дугаар нэршлийн зураг"-ийг 1 дүгээр хавсралт, "Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог"-ийн 1 га газрын суурь үнэлгээ, итгэлцүүр газрын төлбөрийг 2 дугаар хавсралт, "Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын 1 га газрын суурь үнэлгээ, итгэлцүүр газрын төлбөр"-ийг 3 дугаар хавсралт, "Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газрын 1 га газрын суурь үнэлгээ, итгэлцүүр газрын төлбөр"-ийг 4 дугаар хавсралт, "Худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалттай газрын 1 га газрын суурь үнэлгээ, итгэлцүүр газрын төлбөр"-ийг 5 дугаар хавсралт, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газрын 1 га газрын суурь үнэлгээ, итгэлцүүр газрын төлбөр"-ийг 6 дугаар хавсралт, "Зам, шугам сүлжээний газрын төлбөр"-ийг 7 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Ууганбаяр/, Газрын даамал /Г.Ариунболд/ нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын хороонд даалгасугай.

ДАРГА П.МӨНХТӨГС

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ, ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 8/01

Баян-Улаан

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 9/02 дугаар тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

2.Хүчингүй болгосон дээрх тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4039 дугаарт бүртгэгдсэн тул холбогдох материалыг бүрдүүлэн Хууль зүй Дотоод Хэргийн Яаманд уламжлан, улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ц.Одонжаргал/-д даалгасугай.

3.Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэм хэмжээ тогтоох эрх, чиг үүргийг хэрэгжүүлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас 2022 онд баталсан "Сумдын Газрын үнэлгээний бүсийн зураг, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" шийдвэр, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүчингүй болгосон тогтоолыг иргэд, аж ахуй нэгжүүдэд сурталчилж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ц.Одонжаргал/, Газрын даамал /Н.Дүйнхэрдаваа/ нарт үүрэг болгосугай.

ДАРГА П.МӨНХТӨГС