A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АРГАЧИЛСАН ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар А/445

Улаанбаатар хот

АРГАЧИЛСАН ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11 дэх заалтуудыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, үйл ажиллагаа явуулах, хаах аргачилсан заавар"-ыг хавсралтаар баталсугай.

2. Аргачилсан зааврын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/-д үүрэг болгосугай.

САЙД Н.ЦЭРЭНБАТ