A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

САНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар7/04

Майхан

Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсийн зураг /худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хамтын хэрэгцээ, ХАА-н үйлдвэрлэл, ХАА-гаас бусад үйлдвэрлэлийн зоруилалтаар/-ийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоог утгыг үнэлгээний бүсчлэл, газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилалаар тус бүрээр тооцож хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /С.Дамдинпүрэв/-т даалгасугай.

ДАРГА /У.МӨНХТОГТОХ/

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ САНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 7/02

Сант сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:

1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 08/04 дүгээр "Сумдын газрын үнэлгээний бүсийн зураг, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай"2018 оны 7/04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулах тухай албан бичгийн хамтаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Б.Батбаяр/-д үүрэг болгосугай.

ДАРГА У.МӨНХТОГТОХ