A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар А-302

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дугаар заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 1999 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 480 дугаар тушаалаар батлагдсан "Банкны эрх хүлээн авах арга хэмжээг хэрэгжүүлэхэд мөрдөх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Н.Батсайхан), Дотоод аудитын газар (Д.Аюуш)-т тус тус даалгасугай.

МОНГОЛБАНКНЫ

ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар А-15

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэх, банкны эрх хүлээн авагч томилох, дуусгавар болгох журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А-302 дугаар тушаалаар батлагдсан "Банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар (Н.Ариунбат), Дотоод аудитын газар (А.Шижирмаа)-т тус тус даалгасугай.

ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН