A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Усан замын объект болон усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалтын/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 277

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Усан замын тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.13 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Усан замын объект болон усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /А.Батболд/-т тус тус даалгасугай.

3. "Усан замын обьект болон усан замын тээврийн хэрэгслийн техник-ашиглалтын дүрэм" батлагдсантай холбогдуулан Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2005 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 23 дугаар тушаалын 3 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Я.СОДБААТАР