A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ ГУРВАНЗАГАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 10-р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 62

Сүмийн булаг

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮС, ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д/, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1,2,6,7 дугаар хавсралтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын төвийн үнэлгээ, татвар төлбөрийн бүсийн хил заагийг шинэчлэн 1 дүгээр хавсралт ёсоор тогтоосугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг үнэлгээний тойргийн дугаарт харгалзуулан 2 дугаар хавсралтаар баталсугай.

3.Газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэн байгуулж 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг сумын Засаг дарга /Ч.Батдэлгэр/-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 05 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН

ДОРНОД АЙМАГ ГУРВАНЗАГАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр

Дугаар 10/02

Сүмийн булаг

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно" гэж заасан тул "Газрын төлбөрийн бүс, хувь хэмжэг шинэчлэн тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 62 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН