- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 208
Аргачлал шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлалыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гүнболд/-т үүрэг болгосугай.
3.Энэхүү тушаал батлагдсантай холдбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 15 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Х.БАДЕЛХАН