A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ

САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 16

Сайншанд сум

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дах хэсгийн "д" заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сайншанд сумын нутаг дэвсгэрт мөрдөгдөх "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ"-г шинэчлэн хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /С.Одбаяр/-т даалгасугай.

3.Захиргааны хэм хэмжээний актын жагсаалтад бүртгэгдэн хүчин төгөлдөр болсноос хойш, Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 09/10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэхийг сумын Засаг дарга /С.Одбаяр/-д даалгасугай.

ДАРГА Д.ЭРДЭНБАЯР

ДОРНОГОВЬ АЙМАГ САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 07/05

Дорноговь аймаг, Сайншанд сум

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сайншанд сумын нутаг дэвсгэрт мөрдөгдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тооцсон тарифыг 1 дүгээр, Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах, зардлын нэгж тарифыг 2 дугаар, Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад дагаж мөрдүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Ч.Түвшинтөр)-д үүрэг болгосугай.

3.Тус тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэхийг сумын Засаг дарга (Ч.Түвшинтөр)-д даалгасугай.

4.Захиргааны хэм хэмжээний актын жагсаалтад бүртгэгдэн хүчин төгөлдөр болсноос хойш, Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай

ДАРГА А.ЭНХЗАЯА