A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ

САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 14-нйи өдөр

Дугаар 15

Сайншанд сум

СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дах хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийг газар ашиглалтын зориулалт тус бүрээр зурагласан газрын үнэлгээний бүсийн зураг, бүсийн хил хязгаарыг 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хавсралтаар, газрын үнэлгээний бүсчлэлийн 1 м.кв газрын жилийн төлбөрийн хувь, хэмжээг 7 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Шинэчлэн баталсан газрын үнэлгээний бүсийн хил заагийг газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тогтооход дагаж мөрдөхийг зөвшөөрсүгэй.

3.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, хянуулан захиргааны хэм хэмжээний актын жагсаалтад батлагдсанаас хойш дагаж мөрдөхийг сумын Засаг дарга /С.Одбаярт/-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 03/04 тооттогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ЭРДЭНЭБАЯР

ДОРНОГОВЬ АЙМАГ САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 09/05

Сайншанд сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь заалт, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн "Газрын төлбөрийн бүсийн хил, зааг, итгэлцүүр, хувь хэмжээг тогтоох тухай" 07/19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн "Сумын газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоох тухай" 15 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болгосон 15 дугаар тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын Улсын бүртгэлээс хасуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Энхтайван)-д үүрэг болгосугай.

ДАРГА А.ЭНХЗАЯА