A

A

A

Бүлэг: 1979

ДОРНГОВЬ АЙМАГ
ЗАМЫН-ҮҮД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр                                                                                                                    Дугаар 10/12                                                                                                                                        Замын-Үүд сум

 

СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ /БҮС/, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн “д” заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийг газар ашиглалтын зориулалт тус бүрээр зурагласан газрын үнэлгээний хил заагийнзургийг 1, 2, 3, 4, 5 дугаар хавсралтаар, газрын үнэлгээний бүсчлэлийн 1 м.кв газрын жилийн төлбөрийн хувь, хэмжээг 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Шинэчилсэн газрын үнэлгээний бүсийн хил заагийг газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тогтооход дагаж мөрдөхийг зөвшөөрсүгэй.

3.Энэхүү тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөн, олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Н.Алдарбаяр/-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 23 тоот тогтоол, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 33 тоот тогтоол, 2018 оны 09/03 тоот тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                                    Б.АНХБАЯР