A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ

ЭРДЭНЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 10/07

Эрдэнэ сум

СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Сумын нутаг дэвсгэрийн үнэлгээний зэрэглэл, бүсчлэлийг газар ашиглалтын зориулалт тус бүрээр 1, 2, 3, 4 дүгээр хавсралтаар, газрын үнэлгээний зэрэглэл, газар ашиглалтын зориулалтын 1 м.кв газрын жилийн төлбөрийн хувь хэмжээг 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Шинэчилсэн газрын үнэлгээний бүсийн хил заагийг газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тогтооход дагаж мөрдсүгэй.

3. Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа мөрдөхийн зэрэгцээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Э.Ганбаяр/-т даалгасугай.

ДАРГА С.ЭНХТУЯА

ДОРНОГОВЬ АЙМАГ ЭРДЭНЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 08/07

Эрдэнэ сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан "Газрын үнэлгээ бүсчлэл, төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10/07 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Энэхүү тогтоолыг холбогдох газруудад хүргүүлэн тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Х.Цэрэндолгор)-т даалгасугай.

ДАРГА Э.ГАНБАЯР