A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ

ӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 07/08

Өргөн сум

ӨРГӨН СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ,ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д" заалт, 25 дугаар зүйлийн 25.4, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Өргөн сумын газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг "Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар"-ын бүсчлэлийн хил заагийг 1 дүгээр, "Худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалттай газар"-ын бүсчлэлийн хил заагийг 2 дугаар, "Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газар"-ын бүсчлэлийн хил заагийг3 дугаар, "Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газар"-ын бүсчлэлийн хил заагийг 4 дүгээр, "Газрын үнэлгээний зэрэглэл тус бүрийн 1 м.кв газрын жилийн төлбөрийн хувь хэмжээ"-г 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхийн зэрэгцээ, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга / Ж.Сүхбаатар /-д даалгасугай.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Д.Энхсайхан/, Нутгийн хөгжил, санхүү, төсөв, төлөвлөлтийн хорооны дарга /С.Адъяасүрэн/ нарт даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02 дугаар тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА М.ОДГЭРЭЛ

/Өргөн сумын ИТХ-ын 2019 оны 8/08 дугаар тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/

ДОРНОГОВЬ АЙМАГ ӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 8/06

Сэнж

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт "... Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно" гэж заасан тул Дорноговь аймгийн Өргөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны "Өргөн сумын газрын үнэлгээний бүсчлэл, хувь, хэмжээг тогтоох тухай" 07/08 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд уламжилж, хүчингүй болсон тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулах ажлыг зохион байгуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Энхсайхан)-д даалгасугай.

ДАРГА М.ОДГЭРЭЛ