A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ- ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС)-ИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААГ, ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар А/10

Улаанбаатар хот

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС)-ИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААГ, ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1, 2, 4 дүгээр заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь

1.Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаарыг /солбицол, газрын зааг хязгаарын зураг/ нэгдүгээр, газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг хоёрдугаар, хөдөө аж ахуйн газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Газрын төлбөрийн төлөвлөгөөний биелэлтэнд дэмжлэг үзүүлэх, нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэх, газрын төлбөр хуримтлуулах, газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой иргэдэд сурталчлах ажиллагаанд шаардлагатай зардлыг төсөвт тусгаж ажиллахыг Засаг дарга /С.Эрдэнэбаяр/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

4.Энэхүү тогтоолыг батлагдсантай холбогдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны А/02, 2018 оны А/03 тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Х.ЦОГЦЭЦЭГ

НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 21 өдөр

Дугаар А/07

Улаанбаатар хот

Тогтоол хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны Ерөнхий хуулийн 68 дугаар зүйл, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/39 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн нийслэлийн Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоох болсон тул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох илтгэлцүүрийн тоон утга, түүний хэрэглээ зааг, хязгаарыг тогтоох тухай" 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Захиргааны Ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн дагуу улсын нэгдсэн бүртгэлд хөдөлгөөн хийлгүүлж, захиргааны хэм хэмжээний акт хүчингүй болсон тухай хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагадхүргүүлэхийг Хурлын Ажлын алба (М.Давааням)-д үүрэг болгосугай.

ДАРГА Ф.МӨНХГЭРЭЛ