A

A

A

Бүлэг: 1979

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр             Дугаар А/10         Улаанбаатар хот

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС)-ИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААГ, ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “д”, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1, 2, 4 дүгээр заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь

1.Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаарыг /солбицол, газрын зааг хязгаарын зураг/ нэгдүгээр, газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг хоёрдугаар, хөдөө аж ахуйн газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Газрын төлбөрийн төлөвлөгөөний биелэлтэнд дэмжлэг үзүүлэх, нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэх, газрын төлбөр хуримтлуулах, газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой иргэдэд сурталчлах ажиллагаанд шаардлагатай зардлыг төсөвт тусгаж ажиллахыг Засаг дарга /С.Эрдэнэбаяр/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

4.Энэхүү тогтоолыг батлагдсантай холбогдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны А/02, 2018 оны  А/03 тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                                   Х.ЦОГЦЭЦЭГ