A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • СҮХБААТАР ДҮҮРГИЙН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС)-ИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААГ, ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 06

Улаанбаатар хот

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС)-ИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА,

ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААГ, ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дах хэсгийн "д" заалт, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1, 2 дугаар заалтыг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Аравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаарыг /солбицол, газрын зааг хязгаарын зураг/ нэгдүгээр, газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг хоёрдугаар, хөдөө аж ахуйн газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Газрын төлбөрийн төлөвлөгөөний биелэлтэд дэмжлэг үзүүлэх, нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэх, газрын төлбөр хуримтлуулах, газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой иргэдэд сурталчлах, ажиллагаанд шаардлагатай зардлыг төсөвт тусгаж ажиллахыг дүүргийн Засаг дарга /Х.Болормаа/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргад даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 12/50 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Э.ГАНБАТ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 4/15

Улаанбаатар хот

Тогтоол хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12/39 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны "Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох илтгэлцүүрийн тоон утга, түүний хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай" 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ЭНХБОЛД