A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ ЦАГААН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар 06

Хөөвөр

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮС, ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1,2,6,7 дугаар хавсралт зэргийг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Есдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын төвийн үнэлгээ, татвар төлбөрийн бүсийн хил заагийг шинэчлэн 1 дүгээр хавсралтаар тогтоосугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг үнэлгээний тойргийн дугаарт харгалзуулан 2 дугаар хавсралтаар баталсугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн ээлжит Долоодугаар хуралдааны 03 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.Батлагдан гарсан тогтоолтой холбогдуулан газар эзэмших, ашиглах,гэрээг шинэчлэн байгуулж 2019 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс дагаж мөрдөн ажиллахыг сумын Засаг дарга Т.Баярмагнай, газрын даамал А.Мөнхтуяа, татварын байцаагч Д.Ариунзул нарт үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Ц.ДОРЖЦЭРЭН

ДОРНОД АЙМАГ ЦАГААН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 04

Хөөвөр

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт орсны дагуу "Газрын төлбөрийн бүсийн хилийн зааг, итгэлцүүрийн хувь, төлбөрийн хэмжээг тогтоох тухай" аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 сарын 24-ний өдрийн 10/01 дүгээр тогтоол батлагдсан тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 сарын 06-ны өдрийн 06 дугаар тогтоолыг дээрх тогтоол батлагдсан өдрөөс тооцон хүчингүй болгосугай.

2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж хасалт хийлгэх ажлыг зохион байгуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Д.Ариунболд/-д даалгасугай.

ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАДОРЖ