A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ

ИХХЭТ СУМЫН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 09/08

Иххэт сум

СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ /БҮС/, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.3 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2018 оны "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээ тогтоох тухай" 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Иххэт сумын нутаг дэвсгэрийн "Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар"-ын үнэлгээний зэрэглэл, /бүс/-ийг 1 дүгээр хавсралтаар, "Худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалттай газар"-ын үнэлгээний зэрэглэл, /бүс/-ийг 2 дугаар хавсралтаар, "Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газар"-ын үнэлгээний зэрэглэл, /бүс/-ийг 3 дугаар хавсралтаар, "Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газар"-ын үнэлгээний зэрэглэл, /бүс/-ийг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Сумын газар ашиглалтын 1 метр квадрат талбайн жилийн төлбөрийн хувь, хэмжээг 5 дугаар хавсралтаар баталсугай.

3.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж, мөрдөн олон нийтэд сурталчилан танилцуулж, хэрэгжилтийг зохион байгуулж, ажиллахыг сумын Засаг дарга /Г.Намуунзул/-д даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 04/02, 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 03/01, 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 04/08 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Х.НЭМЭХ

/Иххэт сумын ИТХ-ын 2019 оны 12/08 дугаар тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/

ДОРНОГОВЬ АЙМАГ ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 09/05

Иххэт сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Иххэт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн "Сумын газрын үнэлгээний зэрэглэл /бүс/, газрын төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 09/08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Хүчингүй болсон дээрх тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахыг Нарийн бичгийн дарга (С.Ганчимэг)-т даалгасугай.

ДАРГА Х.НЭМЭХ