A

A

A

Бүлэг: 1979

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 68

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

"Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль"-ийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалт, Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Үндэсний хорооны 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн "Журам батлах тухай" 07 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. 3.Энэхүү тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Хадгаламжийн даатгалын корпораци /Х.Бум-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.

ДАРГА О.ЭРДЭМБИЛЭГ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 4134 дүгээрт бүртгэв.

Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны 2020 оны 109 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав.