Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2018 оны 382 дугаар
тогтоолын 5 дугаар хавсралт

 

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД МЭРГЭШЛИЙН
ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ НИЙТЛЭГ ЖУРАМ


1. Төрийн үйлчилгээний албан хаагчийн мэргэжлээрээ зөвлөгөө өгөх, бие даан мэргэжлийн санал, дүгнэлт гаргах, сургалт явуулах, мэргэжлийн түвшинд бие даасан бүтээл хийж олны хүртээл болгох зэргээр мэргэжлийн түвшинг нь дээшлүүлэх, урамшуулах зорилгоор мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.

2. Төрийн үйлчилгээний албан хаагчийг мэргэжлийнхээ дагуу тухайн албан тушаал эрхэлж байх хугацаанд мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг үндэслэн албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож сар бүр олгоно:

Төрийн үйлчилгээний албан хаагч

 

 

Албан тушаалын сарын үндсэн цалингаас бодох хувь

Төрийн үйлчилгээний (дэмжих, туслах) албан хаагчид олгох нийтлэг мэргэшлийн зэрэг

Сургуулийн нийгмийн ажилтан, архивын ажилтан, эмнэлгийн мэргэжилтэн

Эрдэм шинжилгээний байгууллагын эрдэм шинжилгээний ажилтан

Цэцэрлэгийн багш, арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн багш, сургалтын менежер, албан бус боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш

I зэрэг

Зөвлөх

Тэргүүлэх

Зөвлөх

20

II зэрэг

Тэргүүлэх

Ахлах

Тэргүүлэх

15

III зэрэг

Ахлах

Дэд

Заах аргач

10

3. Төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэнэ.

4. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн үйлчилгээний албан хаагчийн мэргэшлийн зэргийг 5 жил тутам шинэчлэн тогтооно.

5. Эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл авдаг төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдлийг давхардуулан олгож болно.

6. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдлийг зөвхөн тухайн мэргэжлээрээ ажиллаж байгаа хугацаанд нь олгоно.

7. Энэ журмын 2-т заасан мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгоход тавигдах шалгуур үзүүлэлтийг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран тогтооно.

8. Дэмжих, туслах чиг үүрэгтэй төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоход тавигдах шалгуур үзүүлэлтийг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

9. Мэргэшлийн зэргийн нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно.

 


-----о0о-----