Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2018 оны 382 дугаар
тогтоолын 6 дугаар хавсралт

 

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД ОРОН НУТАГТ
АЖИЛЛАСНЫ  НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ


1. Орон нутагт дутагдалтай байгаа төрийн үйлчилгээний албан хаагчдыг тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх замаар боловсрол, эрүүл мэнд, соёлын үйлчилгээг орон нутагт жигд чанартай хүргэх зорилгоор тодорхой ажил, мэргэжлийн албан тушаал эрхэлж байгаа албан хаагчид энэ нэмэгдлийг олгоно.

2. Орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг дараахь албан тушаал эрхэлж байгаа эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож сар бүр олгоно:

 

Албан тушаал

Албан тушаалын сарын үндсэн цалингаас бодох хувь

1.

Аймгийн нэгдсэн эмнэлэг/бүсийн оношилгоо, эмчилгээний төв, эрүүл мэндийн бусад байгууллагын:

1.Захирал/дарга

2.Дэд захирал/орлогч дарга

3.Чанарын менежер

4.Хүний их эмч

5.Сувилахуйн/эх барихуйн мэргэжилтэн

6.Эрүүл мэндийн бусад мэргэжилтэн

7.Эмнэлгийн бусад мэргэжилтэн

8.Анагаахын болон эм зүйн техникч

9.Сувилахуйн болон эх барихуйн туслах/дэд мэргэжилтэн

10. Эрүүл мэндийн бусад туслах/дэд мэргэжилтэн

 

 

 

 

 

10

2.

Сум (сум дунд), тосгоны эрүүл мэндийн төвийн:

1.Сувилахуйн/эх барихуйн мэргэжилтэн

2.Эмчилгээ оношилгооны тоног төхөөрөмжийн техникч, лаборант

3.Эрүүл мэндийн бусад мэргэжилтэн

4.Эм зүйн мэргэжилтэн

5.Түргэн тусламжийн жолооч

 

 

 

15

3.

Сум (сум дунд), тосгоны эрүүл мэндийн төвийн:

1.Дарга

2.Хүний их эмч

3.Хүний бага эмч, багийн бага эмч

 

 

20

3. Орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг дараахь албан тушаал эрхэлж байгаа сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага, соёл, урлагийн байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож сар бүр олгоно:

 

 

 

Албан тушаал

 

Албан тушаалын сарын үндсэн цалингаас бодох хувь

Аймгийн төвийн  суманд

Хөдөөгийн

суманд

1.

1. Ерөнхий боловсролын сургалтын байгууллагын менежер

2. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын менежер

3. Боловсролын сургалтын байгууллагын арга зүйн мэргэжилтэн (Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор хассан)

4. Нийгмийн ажилтан

5. Соёлын ордон, соёлын төвийн дарга

6. Музейн захирал

7. Нийтийн номын сангийн захирал

 

 

 

10

 

 

 

15

2.

1. Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн багш

2. Бага боловсрол олгох багш

3. Тусгай хэрэгцээт боловсролын багш

4. Номын санч

5. Дотуур байрны багш

6. Сургуулийн өмнөх боловсрол олгох багш

7. Туслах багш

8. Соёлын ордон, соёлын төвийн багш

9. Кино техникийн ажилтан

10. Музейн тайлбарлагч

11. Боловсролын сургалтын байгууллагын арга зүйн мэргэжилтэн

12. Музей, номын сангийн арга зүйч, сан хөмрөгч

 

 

 

 

 

 

8

 

 

 

 

 

 

10

4. Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно.

 


-----о0о----