A

A

A

Бүлэг: 1979

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

МАЛ, АМЬТНЫ ХҮҮР, СЭГ, ЗЭМ УСТГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ХУВЦАС ӨМСӨХ, ТАЙЛАХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар A-52

Улаанбаатар хот

"Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, "Мал, амьтны эрүүл мэндийн тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.13 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Мал, амьтны хүүр, сэг, зэм устгах үйл ажиллагааны зааврыг нэгдүгээр, Халдвар хамгааллын хувцас өмсөх, тайлах зааврыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газар /Б.Болдбаатар/-т үүрэг болгосугай.

ДАРГА Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ