A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2001 оны 12 дугаар сарын 24-ны өдөр

Дугаар 108

Улаанбаатар хот

ШАШНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ

Нэг."Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай" хуулийн 17 дугаар зүйлийн 6 дугаар заалтыг үндэслэж, "Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль"-ийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд Шашны асуудал эрхэлсэн зөвлөлийг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай. Зөвлөлийн зохицуулагч:

Я.Долгоржав - Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх, дэд доктор, професоор

Зөвлөлийн нарийн бичгийн дарга:

С.Цэдэндамба - ЕТГ-ын албаны дарга, дэд доктор, дэд профессор

Гишүүд:

1. Л.Баасан -"Отгонтэнгэр" их сургуулийн дэд захирал, доктор, профессор

2. С.Батболд -Гадаад харилцааны дэд сайд

3. Х.Гаадан - Өндөр настан

4. Г.Лувсанцэрэн - Буддын судлалын хүрээлэнгийн захирал, дэд доктор, профессор

5. Г.Лхагвасүрэн -Удирдлагын академийн "Эрдэм" сургуулийн захирал, дэд доктор, дэд профессор

6. Г.Маналжав - Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга

7. Б.Мишигжав - БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга

8. Ц.Мөнх-Оргил - Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд

9. О.Нигамет -УИХ-ын гишүүн

10. Д. Сугар -УИХ-ын гишүүн

11. Л.Тэрбиш - МУИС-ийн МХСС-ын сургуулийн багш, доктор, дэд профессор

12. Д.Чойжамц - Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба, гавж

13. Г.Чулуунбаатар - УИХ-ын даргын зөвлөх, доктор, дэд профессор

14. Д.Энхбаяр - Сүхбаатар дүүргийн Засаг дарга.

Хоёр. Ерөнхийлөгчийн дэргэдэх шашны асуудал эрхэлсэн зөвлөлийн шинэчилсэн дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

Гурав.Энэ зарлиг гарсантай холбогдуулан "Шашны асуудал эрхэлсэн зөвлөл байгуулах тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1997 оны 26 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ