A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ТӨГРӨГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар VIII/05

Хоолт

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, БҮСЧЛЭЛ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Засгийн Газрын 2018 оны "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 182 дугаар тогтоолын 1,2,6,7 дугаар хавсралтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн аж ахуй нэгж байгууллагын газарт ногдуулах төлбөрийн итгэлцүүрээр тооцсон хэмжээг 1 дүгээр хавсралтаар, төлбөр ногдуулах бүсчлэлийн зураглалыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын төлбөрийг жил бүр ногдуулан гэрээг дүгнэн орлогыг төвлөрүүлэн хэрэгжилтэд хяналт тавьж, тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг Татварын байцаагч /С.Отгонлхагва/, Газрын даамал /Г.Дуламдорж/ нар түүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын төлбөр, татварын хэмжээ, үнэлгээний бүсчлэл тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчидийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн V/01-р тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.БАЯРСАЙХАН

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ТӨГРӨГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар VII/05

Төгрөг сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "Газрын үнэлгээ, төлбөрийн хэмжээ, бүсчлэл шинэчлэн тогтоох тухай" VIII/05 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулах тухай албан бичгийн хамтаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (С.Догмидмаа)-д үүрэг болгосугай.

ДАРГА Ж.НАМСРАЙЖАВ