A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ

САЙХАНДУЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 11/07

Сайхандулаан сум

СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ /БҮС/, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын бүсчлэл хил, заагийг нэгдүгээр хавсралтаар, Худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалттай газрын бүсчлэл хил, заагийг хоёрдугаар хавсралтаар, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газрын бүсчлэл хил, заагийг гуравдугаар хавсралтаар, Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын бүсчлэл хил, заагийг дөрөвдүгээр хавсралтаар, Газрын үнэлгээний зэрэглэл тус бүрийн 1 м.кв газрын жилийн төлбөрийн хувь хэмжээг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Шинэчилсэн газрын үнэлгээний бүсийн хил заагийг газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тогтооход дагаж мөрдөхийг зөвшөөрсүгэй.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Эрдэнэжаргал/-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08/18 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.БААСАНЖАВ

/Сайхандулаан сумын ИТХ-ын 2019 оны 2/10 дугаар тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/

ДОРНОГОВЬ АЙМАГ САЙХАНДУЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 10/32

Сайхандулаан сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын 2021 оны 07 сарын 07-ны өдөр батлагдсан Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан "Газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хувь, хэмжээг тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11/07 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2/10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

2.Энэхүү тогтоолыг холбогдох газруудад хүргүүлэх арга хэмжээ авч ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (М.Батцэцэг)-д үүрэг болгосугай.

ДАРГА М.БАТЦЭНГЭЛ