A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ АЙРАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 03/07

Айраг сум

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ /БҮС/, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2дахь хэсгийн "д"заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахьхэсэг, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн хил заагийг газар ашиглалтын зориулалт тус бүрээр "Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар"-ыг 1 дүгээр, "Худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалттай газар"-ыг 2 дугаар, "Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газар"-ыг 3 дугаар, "Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газар"-ыг4 дүгээр, "Газрын үнэлгээний зэрэглэл тус бүрийн 1 м.квгазрын жилийн төлбөрийн хувь, хэмжээ"-г 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тус тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж, мөрдөн олон нийтэд сурталчилан танилцуулж, хэрэгжилтийг зохион байгуулж, ажиллахыг сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч /Л.Мөнхжаргал/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 05/25 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ТУУЛАЙХҮҮ

/Айраг сумын ИТХ-ын 2019 оны 04/11 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/

ДОРНОГОВЬ АЙМГИЙН АЙРАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 08/08

Айраг сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуульд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн "Сумын газрын үнэлгээний зэрэглэл бүс, газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоох тухай" 03/07 дугаар тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" 04/11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Хүчингүй болсон тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын мэдээллийн сангийн бүртгэлээс хасуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Н.Бат-Эрдэнэ)-д даалгасугай.

ДАРГА Л.МӨНХЖАРГАЛ