A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журам шинэчлэн батлах тухай /Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх/ - БХБС-ын 2021 оны 147 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 217

Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалт, Барилгын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.15 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам"-ийг хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/-д даалгасугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын "Журам шинэчлэн батлах тухай" 2018 оны 11 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Х.БАДЕЛХАН