A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ

ДАЛАНЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 11/05

Даланжаргалан сум

СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ,ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн үнэлгээний бүсийн хил заагийг I-IV хавсралтаар, газрын үнэлгээний зэрэглэл тус бүрийн 1 м.кв газрын жилийн төлбөрийн хувь, хэмжээг V хавсралтаар баталсугай.

2.Шинэчилсэн газрын үнэлгээний бүсийн хил заагийг газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тогтооход дагаж мөрдөхийг зөвшөөрсүгэй.

3.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөн, олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /С.Уранцэцэг/-т, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ч.Соёл-Ундрах/-д тус тус даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 10/04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.МЭНДСАЙХАН

/Даланжаргалан сумын ИТХ-ын 2019 оны 15/06 дугаар тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 11/11

Даланжаргалан сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Холбогдох эрх зүйн актад өөрчлөлт орсон тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны "Сумын газрын үнэлгээний бүс, газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоох тухай" 11/05 дугаар тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуралдааны "Сумын газрын үнэлгээний бүс, газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоосон тогтоолд өөрчлөлт оруулах тухай" 15/06 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болсон тогтоолуудыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ч.Соёл-Ундрах)-д үүрэг болгосугай.

ДАРГА Н.БОЛДБААТАР